Хүйтэн ус, мөсийг гоо сайхны зорилгоор ашиглах нь

Twitter Print
2023 оны 01-р сар 30-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Мөсийг хэрэглэснээр та тунгалаг, гэрэлтсэн нүүртэй болох боломжтой. Тэгвэл танд энэхүү бүтээлч зөвлөгөөг хүргэж байна. Мөсөөр нүүрээ арчлахдаа төрөл бүрийн жимснүүдийг ашиглаж болдог.

Мөсийг хэрэглэснээр арьс яагаад гэрэлтсэн эрүүл болдог вэ?

Та мөсөөр нүүрээ арчсанаар нүүрний тань цусны эргэлт сайжирна

Мөс нь нүхийг агшаана

Нүүрний тослогийг тэнцвэржүүлдэг

Батганы улайлтыг багасгаад зогсохгүй хаванг буулгана

Наранд түлэгдсэн арьсанд мөн тустай

Өглөө бүр мөс хэрэглэвэл таны арьс тэр өдөржингөө гэрэлтэх болно

Үдээс хойш таны алдсан эрч хүчийг нөхөн сайхан мэдрэмжийг төрүүлэх болно

Орой, үдэшлэгт явахынхаа өмнө хэрэглэвэл таны нүүрний будаг сайхан шингэж, удаан хугацаанд тогтоц сайтай байна.

Та дор хаяж долоо хоногт хоёр удаа хэрэглээрэй. Өдөр бүр нүүрний тос болон кремтэй хамт хэрэглэснээр таны арьс гэрэлтсэн өөгүй болно.

Мөс болон хүйтэн усаар нүүрээ хэрхэн арчлах вэ?

- Хамгийн эхлээд нүүрээ сайтар цэвэрлэнэ.

- Үсээ тээг болохгүйгээр хойш нь шуух хэрэгтэй

- Гараа дааруулахгүй тулд бээлийн хэрэглэж болно

- Дараа нь 5-10 минутын турш мөсөөр нүүрээ зөөлөн арчина.

- Мөн хүйтэн усаар шавшсан ч болно

Ингээд нүүрээ алчуураар зөөлөн арчиж, чийгшүүлэгч тос түрхэнэ. Нүүр будалт хийхэд бэлэн боллоо.

Мөсний төрлүүд

Мөсийг төрөл бүрийн жимсээр бэлтгэж болдог.

Сарнайтай мөс

Сарнайтай ус нь арьсанд гойд сайнаар нөлөөлдөг. Чийгшүүлэгч шингэний үүрэг гүйцэтгэхээс гадна арьсыг цайруулна. Хүйтэн усаар нүүрээ шавшсаны дараа сарнайтай мөсөөрөө нүүрэнд иллэг хийх байдлаар арчина. Нүүр будалтаа хийхээс өмнө сарнайтай ус, мөсөөр нүүрээ арчилвал таны будаг илүү удаан хугацаанд тогтоц сайтай байх болно.

Шоколадтай мөс

Шоколадтай мөсөөр нүүрээ арчилснаар арьс чийгшихээс гадна үрчлээг арилгадаг. Нэг аяга усанд нэг халбага нунтаг шоколад хийж хутгана. Хэрэв таны арьс хуурай бол усны оронд сүү нэмж болно. Ингэж бэлтгэсэн холимогоо хөлдөөж нүүрээ арчлахад арьсны үрчлээг багасгах төдийгүй нүхжилтийг багасгадаг.

Ногоон цайтай мөс

Ногоон цайтас мөс нь арьсыг залуужуулахаас гадна нөсөө толбо, батга, үрчлээнээс ангижрахад тусална. Ногоон цайтай мөсийг бэлгэхдээ нэг уут ногоон цайг аяга буцалсан устай холино. Ногоон цайтай мөс нь хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлдэг бөгөөд антиоксидант шинж чанартай байдаг. Ногоон цайтай мөсийг хэрэглэснээр та хөгшрөлтөөс сэргийлэх боломжтой төдийгүй гэрэлтсэн сайхан царайтай болно.

Тарвастай мөс

Тарвастай мөсийг бэлтгэхийн тулд тарвасаа шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Үүнийгээ устай холин хөлдөөж, дараа нь нүүрээ 3-5 минут орчим арчина. Үр дүн нь маш гайхалтай, өөгүй арьстай болно.

Лимонтой мөс

Лимон нь арьсны нөсөө толбыг арилгахаас гадна арьсны тослогийг тэнцвэржүүлдэг. 1 ширхэг лимоныг нэг аяга усанд хийж хөлдөөнө. Мөсөөрөө нүүрээ 3-5 минут арчина.

Сүүтэй мөс

Сүү нь арьсыг гэрэлтсэн, өнгөлөг болгох, цайрахад чухал нөлөөтэй. Сүүтэй мөс нь өнгөө алдсан арьс, хэт хуурай арьсанд гойд сайн. Мөн арьсыг эрүүлжүүлдэг. Сүүтэй мөсийг бэлтгэхдээ хүйтэн сүүг ашиглана. Унтахаасаа өмнө хөлдөөсөн сүүгээрээ нүүрээ арчвал илүү тохиромжтой. Сүүтэй мөс нь нөсөө толбыг арилгах, нүдний доогуурх хар хүрээг арилгах, үрчлээний эсрэг үйлчилгээтэй.

Жүржтэй мөс

Жүрж нь витамин С-ээр баялаг төдийгүй антиоксидант шинж чанартай байдаг. Жүржтэй мөсийг бэлтгэхдээ жүржийн шүүс ашиглана. Бэлтгэсэн мөсөөрөө нүүрээ 3-5 мин арчаад, хүйтэн усаар угаана. Жүржтэй мөсийг хэрэглэснээр таны арьс гэрэлтсэн, тунгалаг болно.

Гааны навчтай мөс

Гааны навчийг жижиглээд хагас аяга усанд хийж хөлдөөнө. Гаатай мөс нь наранд түлэгдсэн арьсанд тустай, мөн нарны хорноос хамгаалдаг.

Эх сурвалж: http://wearandcheer.com/use-of-cool-water-and-ice-cubes-to-enhance-the-beauty-of-skin/

Орчуулсан: 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.