Бөмбөлөг ашиглан агаарт хөөрсөн ч сайнаар төгссөнгүй

Twitter Print
2015 оны 07-р сар 09-нд 17:19 цагт
Мэдээний зураг,

Канадын нэгэн эр 110 ширхэг гелий бөмбөлөг /агаарын бөмбөлөг/ ашиглан агаарт хөөрчээ. 26 настай Даниел Бориа агаарт 10 км зайг туулж нисэхдээ өөрийн оршин суудаг Калгари хотын стадионд газардахаар төлөвлөсөн ч салхины хүчинд ойролцоогоор 1 км өөр зүгт нисч эцэст нь бөмбөлөгнүүдээ орхин шүхрээр газарджээ.

Бориагийн найз нар түүний нислэгийг АНУ-ын "Up" хэмээх Уолт Диснейн хүүхэлдэйн киног дуурайх оролдлого байсан гэж хэлсэн байна. Бориа агаарын бөмбөлөг болон бусад тоноглолуудаа бүрдүүлэхэд нийтдээ 20,000 ам.доллар зарцуулжээ. Тэрээр нислэгийнхээ тухай хэлэхдээ "миний хийж байсан хамгийн экстрим, адреналин шахсан үйлдэл бөгөөд хийсэн үйлдэлдээ ч сэтгэл хангалуун байгаа" хэмээн дуулгасан байна. Түүнийг бөмбөлөгнүүдээ орхин агаараас буусан даруй хотын цагдаагийнхан цагдан саатуулжээ. Бориаг агаарын бусад нислэг, газар дээрх иргэдэд аюул учруулсан хэмээн саатуулж, мөнгөн торгууль ногдуулж магадгүй гэсэн байна. Бөмбөлөг ашигласан Канадын иргэний хэргийг ирэх долоо хоногт авч хэлэлцэх юм.

Эх сурвалж: CBC

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.