Дэлхийн инээмсэглэлийн өдөр

Twitter Print
2016 оны 10-р сар 07-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногийн баасан гарагийг Дэлхийн инээмсэглэлийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тэмдэглэх санааг анх 1999 онд Массачусеттийн зураач Харви Болл санаачилснаас хойш 17 жилийн турш тэмдэглэсээр иржээ. Харви Болл нь 1963 онд бидний хамгийн сайн мэддэг “Smile emoticon”-ийг мөн зохион бүтээснээрээ алдартай юм.

-Инээмсэглэл үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээх далд хүчийг агуулж байдаг-

Инээмсэглэл гэр бүлд аз жаргал, баяр баясал, халуун дулааныг, ажил хэрэгт амжилт бүтээлийг, бас хайр сэтгэл үерхэл нөхөрлөлийг бадрааж чаддаг. Инээмсэглэл хэзээ ч худалдагдахгүй, зарагдахгүй, зээлэгдэхгүй, хулгайлагдахгүй. Инээмсэглэл нь ярилцахаас илүү хүчтэй бөгөөд “Би та нарт хайртай, “Би аз жаргалтай байна” гэсэн утгуудыг илэрхийлдэг.

Австрали болон Английн сэтгэлзүйчдийн үзэж буйгаар хүний инээмсэглэлийн үнэн худлыг маш хялбархан аргаар мэдэж болдог гэнэ. 19-р зуунд Францын нэгэн эрдэмтэн хүмүүсийн нүүрэнд элекрод суулган туршилт хийхэд хэрвээ хүн жинхэнээсээ инээмсэглэвэл нүдийг тойрон байрлах булчингууд идэвхитэй ажилладаг болохыг тодорхойлсон байна. Мөн эрдэмтэд нүдний хөдөлгөөнөөр хүний сэтгэл зүрхнээсээ инээмсэглэж байна уу, үгүй юу гэдгийг мэдэхээр хэсэг хүмүүсийн дунд туршилт явуулжээ. Энэ туршилтанд 100 хүн оролцсоноос 35 нь баяр баясгалантай байх үедээ харилцагчийнхаа нүд рүү эгц харан ярьж байсан гэнэ. Харин сэтгэл нь тавгүй уйтгар гунигтай байгаа хүн эсрэг хүнийхээ нүд рүү аль болох харахгүй байсныг анзаарчээ.

Мөн инээдийг физологи талаас нь судалдаг “Gelotology”-ийн шинжлэх ухаан нь инээдийг дуу болон хөдөлгөөнөөс өөр зүйл гэж үздэг бөгөөд инээхэд цусны эргэлт сайжирч, зүрх хүчтэй цохилж, амьсгал өөрчлөгдөж, мэдрэлийн үйл ажиллагаа сайжирдаг гэж тодорхойлжээ.

 

Инээмсэглэлтэй холбоотой зарим баримтыг хүргэе.

-Инээмсэглэх нь маш сайн дасгал болдог бөгөөд биднийг инээмсэглэхэд нүүрний 15 булчин, биеийн 230 булчин тэнийдэг аж.

-Дундаж инээмсэглэл ойролцоогоор гурван секунд үргэлжилдэг байна.

-Хүмүүсийн 26 хувь нь чөлөөтэй инээмсэглэх дургүй байдаг. Учир нь өөрсдийнхөө шүдийг хангалттай цагаан биш гэж санаа зовдог гэнэ.

-Гурван хүн тутмын нэг нь шүдээ яралзсан тэгш цагаан, төгс болгож Холливуд инээмсэглэлтэй болохыг хүсдэг.

-Инээмсэглэл нь хүн төрөлхтөнд хамгийн их хэрэглэгддэг нүүрний хувирал бөгөөд эрдэмтэн Пол Экманы олж мэдсэнээр хүмүүс 18-19 янзаар инээмсэглэдэг.

-Инээмсэглэхэд “эндорфин” буюу аз жаргалын гормон болон “серотонин” хэмээх стресснээс ангижруулах бодисууд ялгардаг тул сэтгэл санааг тайвшруулж, эрч хүчийг өгдөг.

-Инээмсэглэх нь олон ид шидтэй ба ханиаднаас сэргийлдэг гэнэ. Иймээс өдөрт нэг минут инээж байх хэрэгтэй.

-Инээмсэглэлийг судалдаг шинжлэх ухааныг ”Житоложи” гэдэг. Энэ нь инээмсэглэлийн сэтгэлзүй болоод бие мах бодид үзүүлэх харилцан нөлөөллийг судалдаг аж. 

-Бяцхан хүүхдүүд өдөрт 400 удаа инээдэг байна.

-Иллинойсын их сургуулийн эрдэмтдийн явуулсан нэгэн судалгаагаар инээд хөөрөөр бялхсан эрч хүчтэй хүмүүс бусдаасаа 7-10 жилээр урт насалдаг гэнэ. 

-Амьтад ч гэсэн инээмсэглэдэг гэдгийг та мэдэх үү? Энэ тухай цөөнгүй судалгаа байх агаад амьтад ч гэсэн сэтгэл хөдлөлөө гаргах чадвартайн нэг илэрхийлэл бол “инээмсэглэх” явдал гэжээ.

-Инээмсэглэх нь та бидний эрүүл мэндэд дээр дурьдсан онцгой ач холбогдолтойгоос гадна эрүүл зөв аргаар жингээ хасахыг эрмэлздэг бүсгүйчүүдэд турах шилдэг арга болдог байна. Вандербилт Их сургуулийн судлаачдын үзэж буйгаар инээх үед 20 калори илчлэгийг шатаадаг ба бэлхүүсээр тураахын зэрэгцээ жингээ барихад чухал нөлөөтэй байдаг гэнэ.

-“Orbit Complete” байгууллагаас “инээмсэглэл”-тэй холбоотой бас нэгэн судалгааг явуулсан ба инээх нь бүсгүй хүнийг мөнхийн гоо сайхан харагдуулах байгалийн шилдэг эм ажээ. Судалгаагаар нүүрээ энгэсэгээр чимсэн эмэгтэйчүүдээс илүү инээмсэглэлээр гэрэлтсэн бүсгүйчүүд бусдаас илүү дур булаам байдаг нь тогтоогджээ.

-Шведийн эрдэмтдийн явуулсан өөр нэгэн судалгаагаар инээмсэглэл нь бусдад маш амархан халдварладаг гэнэ. Инээмсэглэл дүүрэн нэгний өөдөөс тэнэг л биш бол ямар ч хүн хариу инээмсэглэхгүй өнгөрч чаддаггүй байна.

Инээмсэглэлтэй холбоотой дэлхийн дээд амжилтууд:

“Дэлхийн Гиннесийн дээд амжилтууд” номонд бүртгэгдсэнээр хамгийн олон хүүхдийн инээмсэглэсэн гэрэл зураг аяныг Румын улсын “Child Helpline Association” байгууллагаас зохион байгуулсан ба энэхүү гэрэл зурагт 583 хүүхдийн инээмсэглэл дүүрэн төрх буужээ.

“World Record Setter” хэмээх өөр нэгэн дээд амжилтуудын цахимд ганц ч зогсолтгүйгээр хамгийн удаан инээсэн дээд амжилт нь 00:52:12 минут гэнэ.

Та бидний өдөр тутмын амьдралд түгээмэл хэрэглэгддэг сэтгэл хөдлөлийн “smile3 тэмдэглэгээг мэдээллийн технологийн салбарын эрдэмтэн Скот Эллиот Фалмэнь анхлан 1982 онд зохиож хэрэглэсэн гэж үздэг гэнэ.

www.mongolcom.mn Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.