Увс аймгийн 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно

Twitter Print
2015 оны 07-р сар 10-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Тэртээ 1686 онд Ойрадын их хаан Галданбошигт Увс аймгийн анхны суурийг тавьж байсан түүхтэй. Олон үндэстний өлгий нутаг Увс аймагт дөрвөд, баяд, хотон, халх, казах гээд олон үндэстэн амьдардаг. Үндэсний цөөнх ястангууд эдүгээ зан заншил, соёлоо авч үлдсэн учир гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татахгүй байхын аргагүй сайхан нутаг. Улсдаа нэр алдраа цуурайтуулж, төр засаг, урлаг соёлын тавцанд гарсан Увс нутгийн хүүхдүүд ч олон байдаг.

Энэ нутгийн түүхт 90 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ 07-р сарын 22-25-ны хооронд Улаангом хотноо болох гэж байна. Олон алдартангууд төрөн гарсан энэ сайхан нутгийн ойн арга хэмжээнд улсын Филармонийн уран бүтээлчид “Увс нутагт өргөх эгшгэн цацал” хүндэтгэлийн тоглолтыг Увс аймгийн бөхийн өргөөнд 07-р сарын 23,24-нд 19.00 цагаас зохион байгуулах гэж байна.

Уг тоглолтонд улсын Филармони бүрэн бүрэлдхүүнээрээ Филармонийн удирдаачид, Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга дуучин С.Баттулга/МУСТА/

Д.Бурмаа/МУСТА/

Н.Наранбаатар/МУСТА/

Ц.Хулан/МУСТА/

Т.Амина/МУСТА/

П.Өнөржаргал/МУСТА/

Л.Насанбуян/МУСТА/

Б.Долгормаа/МУСТА/

Б.Дэлгэрбаяр

Б.Номин-Эрдэнэ

С.Нямбаяр

Т.Отгонбаяр нар ая дууны эгшгэн хадаг өргөх юм. Концертын ерөнхий найруулагчаар ТС, МУУГЗ Сэвжидийн Сүхбаатар  ерөнхий удирдаачаар МУУГЗ Намсрайжавын Бүтэнбаяр нар ажиллаж байгаа юм. Тоглолын тасалбарыг Ойрад театрын кассаар болон Увс аймгийн бөхийн өргөөний кассаар худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:8800-4849, 9904-5517 дугаарын утаснаас тодруулна уу.

Төрөлх нутгийнхаа хүндэтгэлийн концертонд ахан дүүс та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.