Хуурамч зөгийн балыг таних арга

Twitter Print
2018 оны 10-р сар 16-нд 16:20 цагт
Мэдээний зураг,

Зөгийн цэвэр бал нь хүний биенд хэрэгтэй амин дэм, уураг органик хүчлүүд, эрдэс бодис, глюкоз фруктозоор баялаг байдаг. Гэвч сүүлийн үед гарган авч байгаа бал нь хүний биенд хэрэгтэй амин дэм, эрдэс бодисоор дутмаг байдаг байна. Учир нь зөгийг сахарын сиропоор хооллодог болсонтой холбогдуулан баланд байх ёстой амин дэм эрдэс бодис огт байхгүй харин глюкоз фруктоз сахарозоор баялаг хуурамч зөгийн бал элбэгшиж цэвэр байгалийн цэцгийн зөгийн бал ховордсон байна.

Яагаад гэвэл цэцгийн шүүсэнд хүний биенд хэрэгтэй амин дэм эрдэс бодис их хэмжээгээр агуулагддаг нь нэгэнт нотлогдсон байдаг.

Мэдрэхүйн үзүүлэлтээр энгийн аргаар таних

- Зөгийн балыг цэвэр эсэхийг шалгахдаа усанд уусгахад тунадасгүй байвал цэвэр байна. 

- Нунжгай цэвэр зөгийн бал тасралтгүй хэлбэр үүсгэн гоожно. 

- 1 л бал 1,4 кг болдог. Хуурамч бал нь үнэргүй сахарын сиропын амттай.

Зөгийн балыг цаасан дээр түрхээд хортой харандаагаар зурахад өнгө үүсэхгүй.

Муу зөгийн балны шинж: Хэт чийгшилтэй байх, харлах, исэх, хөөсрөх, зөгийн балны гадарга дээр толбо, хээ угалз гарсан байх, зузаан цагаан давхарга үүсэх эсвэл бараан шингэн тунарч байдаг.

Зөгийн балны химийн найрлага

Зөгийн балны химийн найрлага нь цаг агаарын нөхцөл, ямар ургамлын шүүсээр боловсруулагдсан, зэрэг янз бүрийн нөхцөл хүчин зүйлүүдээс хамаараад тогтмол биш найрлагатай байдаг. Мөн зөгийн бал нь ургамлын төрлөөс хамаараад цагаанаас хүрэн бор өнгөтэй байж болно.

Исэлдэлт

Энэ нь хөгц мөөгөнцрөөс шалтгаалдаг байна. Гүйцэт боловсроогүй зөгийн бал болон түүний чийглэг ихсэх мөн хадгалж байгаа агуулахын агаарын байдлаас шалтгаалдаг. Өвлийн цагт зөгийн бал исдэггүй. Бүрэн боловсорсон зөгийн бал хөөсрөх ёсгүй хөөсөрч байвал исэлдэлт явагдаж байна гэсэн үг.

Нян үржихгүй байх шалтгаан

Зөгийн баланд агуулагдаж буй ус нь чихрийн молекулуудтай харилцан үйлчлэлтэй байдаг бөгөөд үлдсэн бага хэмжээний усанд нь нян үржих боломжгүй байдаг. Нөгөө талаар зөгийн бал нь хүчиллэг рН 3.2-4.2 байдаг тул нян үржих боломжгүй байдаг байна.

Талсжилт

Зөгийн бал нь бага температурт талстждаг. Энэхүү талстжсан хэсэг нь глюкоз, талстжаагүй үлдсэн хэсэг нь фруктоз байдаг. Халаахад буцаж анхны байдалдаа ордог бөгөөд чанар нь алдагддаггүй. Зөгийн балны талсжих хугацаа нь балны химийн найрлагатай холбоотой. Хэрэв баланд наран цэцэг, рапс зэрэг цэцгийн тоос их байвал амархан талсждаг байна. Талсжсан зөгийн балны чанар төдийлөн мууддаггүй байна. Бал нь дээрээсээ талсжиж дараа нь талст нь аяндаа доош талсжиж бууна.

Зөгийн балны чанарыг муутгах гол хүчин зүйл

- Диастазын фермент задарснаас талст хэлбэртэй болох

Пестицидийн үлдэгдэл зөгийн баланд орох

Зөгийн балны хадгалалт

Химийн онцгой шинж чанараараа удаан хугацаагаар хадгалах боломжтой. Хуурай сэрүүн өрөөнд +4С+10С-д хадгалдаг байна. Агаарт ил байлгаснаас орчны үнэр, чийгийг шингээснээр бүтээгдэхүүний химийн үндсэн шинж чанар өөрчлөгдөж, чухал хэрэгцээт амин хүчил, витамин энзим болон бактери эсэргүүцэгч бодисын идэвхи мууддаг байна. Гэрэл ч мөн адил нөлөөтэй.

Иймд байнга тагтай хуурай сэрүүн нарны гэрлээс хамгаалсан нөхцөлд хадгалах хэрэгтэй. Мөн металл саванд хэзээ ч хадгалж болохгүй, энэ нь хүнд металлын бохирдолт болоод зогсохгүй хүнд хэрэгтэй бодисууд нь исэлдэлтэнд ордог байна. Ийм зөгийн балыг хэрэглэвэл хордлого болдог.

Зөгийн балыг хэрэглэх

Насанд хүрсэн хүн өдөрт 100-150 гр 1.5-2 цагийн зайтай хоол идэсний дараа 3 цагийн дараа хэрэглэнэ.

Зөгийн бал хэрэглэхэд хориглох заалт

0-18 сартай хүүхдэд зөгийн бал өгөхийг хориглодог учир нь ботулиний  зөгийн баланд байдаг бөгөөд үүнийг эсэргүүцэх чадвар муу байдаг.

Том хүүхэд болон насанд хүрэгчдийн хоол боловсруулах эрхтэн сайн хөгжсөн байдаг тул энэ хорыг устгаж чаддаг байна. Сахарын өвчтэй хүмүүс зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Зөгийн баланд харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглодог байна. Зөгийн балыг +40С-Д халааж болохгүй, Үүнээс дээш халаавал биологийн үнэт шинж чанар нь алдагдаж сахарын сироп болж хувирна. Мөн балыг хэт халуун ус буюу сvvнд хийж уусгах нь тvvнд агуулагдах амин дэмvvдийг устгадаг тул бvлээн ус, сvvнд найруулж ууна.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.