Бүх зүйлийг хөдөлгөөнөөр нь таниж болно /Сургамжит өгүүллэг/

Twitter Print
2021 оны 05-р сар 04-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Хятад сургаалт зүйрлэл: Бүх зүйлийг хөдөлгөөнөөр нь таниж болно.

Ядуу ба эд баялаг нэг хүн дээр ирээд "Бидний хэн нь үзэсгэлэнтэй байна вэ?" гэж асуужээ.

Тэгээд өнөөх хүн жаахан айдаст автан: "Хэрэв би ядууг нь үзэсгэлэнтэй гээд хэлчихвэл, Баялаг нь уурлааад, яваад өгөх болно. Гэхдээ Баялагийг нь үзэсгэлэнтэй гэвэл, Ядуу нь надад гомдоод, эрүүдэж шүүх болно."

Тэгээд жаахан бодож байгаад дараа нь: “Та хоёрыг зүгээр ингээд зогсоод байхаар чинь би шийдэж чадахгүй юм байна. Та хоёр ийш тийш алхаад яв л даа."

Ядуу ба Баялаг хоёр нааш цааш алхаж эхлэв. Өнөөх хүн тэдэн рүү харж байгаад, "Ядуу та явахдаа ар талаасаа маш сайхан харагдах юм, харин Баялаг та, ирж явахдаа тун гайхамшигтай харагдах юм даа" гэж хэлжээ.

Э.Булган

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.