Байгалийн 7 антибиотик

Twitter Print
2017 оны 12-р сар 07-нд 09:09 цагт
Мэдээний зураг,

Хүн өвчин тусахад төрөл бүрийн антибиотикууд хэрэглэх зайлшгүй шаардлагатай болдог. Харин эдгээр антибиотикуудыг орлох байгалийн гаралтай “антибиотик” байдаг.

Цангис

Энэхүү жимс нь С аминдэмийн эх үүсвэр болдог төдийгүй антиоксидант шинж чанартай. Цангис жимсний шүүс нь шарханд тустай бөгөөд ариутгагч болгон ашигладаг. Жирийн үед хэрэглэснээр шээсний замын халдварыг саармагжуулж, ходоод гэдэсний үйл ажиллагааг тогтворжуулдаг байна. Гэхдээ ходоодны хүчил ихтэй болон үрэвсэлтэй, ходоодны шархтай хүн хэрэглэж болохгүйг анхааруулж байна.

Калина

Калина нь ариутгагч бодисыг өөртөө агуулдаг. Үүнийг ангина, бронхит, уушигны хатгалгаа, амьсгалын замын цочмог халдварт өвчин, хатигшил, үлд, амин дэмийн дутагдал зэрэг өвчний үед хэрэглэдэг. Гэхдээ байгалийн идэвхт бодисын агууламж өндөр учраас дараах тохиолдол буюу цусны бүлэгнэл ихэссэн үед, жирэмсэн үед, тромфлебитын үед, хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед тус тус өвчтөний биед сөргөөр нөлөөлдөг байна.

Аньс

Аньсанд бензойны хүчил агуулагддаг бөгөөд бензойны хүчил нь байгалийн гаралтай нэмэлт бодис учраас антибиотик болон хувирдаг. Өвчин үүсгэгч нян үүсч үржих эрсдэлийг бууруулдаг чадвартай. Түүнээс гадна түүнийг шээсний замын өвчний үед түгээмэл хэрэглэдэг.

Гич

Гич нь нян устгах үйлчилгээтэй бөгөөд гэдэсний төрөл бүрийн өвчин үүсгэгчээс сэргийлэхэд тустай. Мөн ханиадын үед ихэвчлэн хэрэглэдэг. Гэхдээ бөөрний үрэвсэлт өвчний үед болон сүрьеэ өвчтэй хүн хэрэглэхийг хориглодог байна.

Сонгино

Сонгиныг жилийн турш хэрэглэсэн ч болно. Учир нь сонгино нь ариутгагч шинж чанартай, мөн байгалийн антибиотик юм. Сонгины шүүс болон зөөлөн эдэд биологийн идэвхт бодис агуулагддаг. Сонгино хэрэглэснээр дархлаа сайжирч, нян үүсэх эрсдэлийг бууруулж, арьсны өвчин тусахаас сэргийлдэг байна.

Зөгийн жилий

Энэхүү бүтээгдэхүүний ашигтай талыг дурдвал маш олон. Энэ нь шархны эдгэрэлтэнд сайнаар нөлөөлж, зүрх судас болон дархлааны системийг дэмждэг төдийгүй өвдөлт намдаадаг ач холбогдолтой.

Эх сурвалж: www.7mednews.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (213.156.124.58) 2016-02-04 07:48
      • 0
      • 0

      Байгалийн 6-н антибиотик бичсэн байна. 7 дахь нь юу вэ? Доор бичсэн зочинд хандаж хэлэхэд чацаргана чинь харин ч ховор жимс шүү.

      Хариулах

    • zochin

      (202.179.20.96) 2015-07-08 17:47
      • 1
      • 0

      Ta mini yadaj l MGL d baidag urgun heregleh bololtsootoi jims urgamlaa medej baij medemhiireech dee. Ta nar Chatsargana nerlehguigeer iim yum bichihiin ch hereggui dee

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.95) 2015-08-12 19:50
      • 0
      • 0

      Орчуулсан гээд эх сурвьалж нь байгааг харахгуй байна уу? Жалганаасаа цааш хараач. Чацаргана хаана ч байдаг жимс.

      Хариулах