Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ыг зорилоо

Twitter Print
2019 оны 12-р сар 03-нд 11:32 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд У.Хүрэлсүх арванхоёрдугаар сарын 3-6-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д есөн жилийн дараа хийж буй айлчлал юм. 

Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монголд төрийн айлчлал хийх үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх боломж байгаа гэж үзэж байгаагаа тэмдэглээд, хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлд хүрснийг зарласан билээ. 

Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын үеэр уг түншлэлийн хүрээнд ямар салбаруудад хэрхэн хамтарч ажиллахаа дэлгэрэнгүй ярилцах юм байна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн хойд хөршид хийх айлчлалынхаа үеэр ярих нэг чухал асуудал нь хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах талаар хойд хөршийн удирдлагуудтай ганцаарчилсан уулзалтууд хийнэ. Тэрчлэн хоёр улсын харилцааны асуудлуудыг салбар салбараар нь ярилцах өргөтгөсөн хэлэлцээр хийнэ.

Монгол улсын Ерөнхий сайд мөн айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхий В.В.Путинд бараалхаж, хоёр улсын бизнес эрхлэгчдийн форумд оролцоно. Түүнийг дагалдан Монголын улсын бизнес эрхлэгчдийн баг явна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.