Ч.Сайханбилэг өөрөө засгаа шийднэ

Twitter Print
2015 оны 07-р сар 08-нд 10:23 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нар болон УИХ-д суудалтай намуудын дарга нартай Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзан улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа таван чиглэлээр илэрхийлснийг товчлон хүргэж байна. Үүнд, нэгдүгээрт, улс төрийн аль нэг нам шийдвэр гаргаад засгийн газарт хамтрах эсэх асуудлыг ярилцана гэдэг бол байж боломгүй, Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн зүйл. Хоёрдугаарт, хариуцлагатай байцгаая.

Хариуцлагатай байхын тулд албан тушаалтанд хариуцлага тооцох Төрийн албаны хуулийг хурдан баталж өг. Гуравдугаарт, Хүмүүс ухаалаг болсон тул та нарын наанаа юу яриад, цаанаа юу хийж байгааг шууд уншиж байгаа. Дөрөвдүгээрт, Ерөнхий сайдын эзгүйд нь засгаас гарах, гаргах асуудлыг дураараа шийдэж болохгүй. Үүнийг зогсоогоод ажил руугаа оръё. Тавдугаарт, Засгийн газрын танхимын асуудлыг Ерөнхий сайд өөрөө шийдэж, санаачилгыг гартаа ав гэсэн юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • gal

      (210.218.145.167) 2015-07-08 15:17
      • 0
      • 0

      eronhiilegch zov helsen bna.ene namuud odoo boliochee.ard tumen hetsuu bna.hariutssan ajilaa oligtoihon hiigeechee!!!!!

      Хариулах