Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарыг шагнана

Twitter Print
2015 оны 07-р сар 07-нд 19:55 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдаанаар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр,  Английн “BBC” агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Данн Иохаан Сатерландын нэрэмжит буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая төгрөгөөр шагнах шийдвэрийг тус тус гаргажээ.

Онцлоход, Засгийн газрын хуралдаан засвар хийсэн танхимд анх удаа болж байна. Засгийн газрын хуралдаан болдог танхимд өнгөрсөн тавдугаар сарын 18-нд гал гарч, засвар хийх шаардлагатай болсон юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэлх хугацаанд Засгийн газрын хуралдаан Төрийн ордны 4 давхарт Нутгийн удирдлагын танхимд болж байсан бол өнөөдрөөс будаг нь ханхалсан шинэ танхимд хуралдаж байгаа нь энэ юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.