Наймдугаар сарын 1-ээс хойш наадам, ой тэмдэглэхгүй байхыг анхаарууллаа

Twitter Print
2015 оны 07-р сар 07-нд 18:27 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийх үеэрээ аймгийн Засаг дарга нарыг наадмын дараа долоо хоног амрахыг зөвшөөрч, сум, багийн Засаг дарга нар, Засаг даргын Тамгын газар, агентлагийн удирдлага, ажилтнуудыг ажил цалгардуулахгүйгээр ээлжээр амраах арга хэмжээ авахыг даалгалаа.

Энэ жил нэг аймаг, 36 сумын тэгш ой тохиож байгаа. Ойтой сумдын наадмыг 7 дугаар сард багтаан зохион байгуулж, наймдугаар сарын 1-ээс хойш наадам, ой тэмдэглэхгүй гэдгийг онцгойлон анхааруулж, мал сүргийн отор нүүдэл, өвс, хадлан бэлтгэх ажлыг эртнээс төлөвлөгөөтэй зохион байгуулж, аймгийн Засаг дарга нар энэ ажлыг шууд удирдлагадаа авч ажиллахыг даалгав.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.