Баянхонгор Мазаалай баг улирлын эхний хожлоо авлаа

Twitter Print
2019 оны 11-р сар 28-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

Баянхонгор Мазаалай баг Үндэсний лигийн хоёр дахь тоглолтоо лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй Улаанбаатар багийн эсрэг хийлээ.

Эхний тоглолтууддаа хожигдоод байсан хоёр багийн тулаан тун сонирхолтой болж эцсийн мөчид 104-98 харьцаатай Баянхонгор Мазаалай баг улирлын эхний ялалтаа авсан юм. Тус тоглолтод Мазаалай багийн бүрэлдэхүүнд легионер тоглогч Маркус Хэммондс болон үндэсний лигийн дэд хэсгийн аварга, улирлын “Үнэ цэнэтэй тоглогч” Н.Ганбаатар нар нэгдэж улирлын эхний тоглолтоо хийсэн.

Улмаар багийн шинэ гишүүд онцгой байж Н.Ганбаатар 22 оноогоор багаа тэргүүлсэн бол Маркус Хэммондс 20 оноо, 12 самбар, 11 оновчтой дамжуулалт өгч улирлын анхны трипл дабл үзүүлэлтийг толилуулжээ. Баянхонгор Мазаалай баг эсрэг багаасаа будагтай талбайд авсан оноогоороо 18-аар илүү байсан нь хожил авах хамгийн том шалтгаан байжээ. Харин Улаанбаатар багийн залуус бөмбөг алдалтаас авсан оноо, мөн хоёр дахь боломж, хурдан довтолгоогоор авсан оноогоор илүү үзүүлэлттэй тоглосон.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.