Ч.Чамин-Эрдэнийн үхэлд Н.Мөнгөншагай холбоогүй болох нь тогтоогджээ

Twitter Print
2019 оны 11-р сар 20-нд 19:08 цагт
Мэдээний зураг,

"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр амиа алдсан хэрэг гарсан.

Тус хэрэг гарсны дараа олон нийтийн цахим хэрэгслээр хэрэгт холбоотой байж болзошгүй гэх хэд хэдэн хүний мэдээлэл гарч эхэлсэн бөгөөд Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн нарын дүү Н.Мөнгөншагайгийн нэр ч мөн холбогдоод амжсан. Түүнийг талийгаачийн байранд явж байхыг гэрч гэгдэх Г.Улсболд харсан хэмээн өөрийн цахим хуудсаар зарласан байдаг. Харин энэ тухай мэдээллийг "Цэнхэр үст Цэрэн" гэгддэг иргэн Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудаснаа 2019.03.05-ны өдөр нийтэлсэн.

Үүний дараа Н.Мөнгөншагай өөрийгөө энэ хэрэгт холбогдолгүй хэмээн мэдэгдэж, нэр төрөө сэргээлгэхээр Э.Цэрэндолгорыг шүүхэд өгсөн бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2019.11.20/ өдөр хэлэлцэн, шийдвэр гаргалаа.

Н.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй, Э.Цэрэндолгорт холбогдох “Нэр төр сэргээлгэх, мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 11.30 цагаас товлогдсон. Улмаар шүүхээс Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2- т зааснаар Н.Мөнгөншагайгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Тодруулбал, шүүхийн шийдвэрийн дагуу Н.Мөнгөншагай нь Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдолгүй гэж үзэж болох бөгөөд иргэн Э.Цэрэндолгор нь Иргэний хуулийн 21.2-т зааснаар "Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах", 497.1-т зааснаар "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах", 511.-2т зааснаар "Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийх" үүрэг хүлээж байна. 

Шүүх хуралдааны талаар Н.Мөнгөншагайгийн эгч Н.Цэлмүүн өөрийн цахим хуудастаа "Нэр төрөө сэргээлгэх шүүх хурал өнөөдөр болж, Н.Мөнгөншагай хэрэгт холбоогүй ба үндэслэлгүйгээр гүтгэгдсэн нь тогтоогдлоо. Энэхүү хурал нь нэр төрөө гутаалган доромжлуулсан олон охид, хөвгүүдэд шүүхийн журмаар асуудлыг шийдэж болдог жишгийг харууллаа" хэмээн бичжээ.  

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (66.181.161.27) 2019-11-22 11:40
      • 0
      • 0

      Tsenher ust mal hurteh ystoigoo hurtej

      Хариулах

    • Иргэд

      (66.181.189.229) 2019-11-22 09:20
      • 0
      • 0

      Мэдээж тэгэж л гаргана шүү дээ. Гэхдээ л тодорхой л доо.

      Хариулах

    • Irgen

      (107.72.164.122) 2019-11-21 15:49
      • 0
      • 0

      Mongoorr shiidjee yhlees budding mongoor shiiddeg Nomtoibayr oroltsoogyi gej bhgyi dee Ene shyhhiin shiidveriig hen ynen shig um be Shyygch n hediig avaa bol doo

      Хариулах