Чили нутаг дээрээ анхны цомоо өргөлөө

Twitter Print
2015 оны 07-р сар 06-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн спорт өндөр хөгжсөн Өмнөд Америкийн бүсийн аварга шалгаруулах “Копа Америка” тэцмээн Чили улсад боллоо. 2015 оны тэмцээнд Бразил, Перу, Колумб, Венесуэль, Аргентин, Парагвай, Уругвай, Ямайка, Чили, Болив, Эквадор, Мексикийн шигшээ оролцсон аж. Харин шөвгийн наймд Чили-Уругвайг, Перу-Боливийг, Аргентин-Колумбыг, Бразил-Парагвайг хожсон. Мөн хагас шигшээд Чили-Перуг 2:1, Аргентин-Парагвайг 6:1-ээр бут ниргэсэн билээ.

Үүний дараа хүрэл медалийн төлөө Перу-Парагвайг 2:0-ээр хожсон бол Чили-Аргентин урд шөнө шигшээ тоглолтыг хийв. Энэ удаа хоёр баг үндсэн болон нэмэлт цагт гоол оруулаагүй. Улмаар 11 метрийн торгуулын цохилт цохиход Чилийн Фернандес, Видаль, Арангус, Санчес нар амжилттай болосон. Харин Аргентинаас Л.Месси л эхний гоолыг оруулж, Г.Игуайн, Баненга нар гоолоо алдсан юм.

1916 онд анхны Өмнөд Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байлаа Харин 1975 онд “Копа Америка” гэж нэрээ өөрчилсөн аж. Энэ тэмцээний түүхэнд Уругвай 15, Аргентин 14, Бразил 8, Парагвай, Перу тус бүр 2, Колумб, Болив тус бүр 1 удаа түрүүлсэн. Харин Чилийн шигшээ баг анх удаа тивийнхээ аваргад түрүүлж байна. Тэд өмнө нь 1955, 1956, 1979, 1987 онд мөнгө, 1926, 1941, 1945, 1967, 1991 онд хүрэл медальтай нутаг буцаж байсан түүхтэй.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.