Гэрэлтэй орчинд орохдоо найтаадгийн учир

Twitter Print
2016 оны 08-р сар 20-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Хэрвээ та харанхуйгаас гэрэлд гарч ирэх үедээ найтаадаг бол үүнд гайхах хэрэггүй. Учир нь энэ бол гэрлээс хамааралтай найтаалгадаг дэлхийд багагүй хүмүүст байдаг нэгэн төрлийн өвчний шинж тэмдэг юм. Мэдээж найтаалгах төдий л явдал учир энэ нь ноцтой өвчин биш. 1991 онд Манчэстэрийн Их сургуулийн эмгэг судлаач Эмир Бенбоу гэрлээс хамааралтай найтаалтын шинж тэмдэгийн онолыг анх дэвшүүлж байжээ. Түүний өмнө Францын сэтгэл судлаач Седан өвчтнүүдийнхээ нүд рүү гэрэл тусгахад тэдний зарим нь найтааж байсан тухай бичсэн байдаг. Тухайн үедээ энэхүү гэрлээс хамааралтай найтаалгалтын талаар ямар ч бодитой мэдээлэл олоогүй учир үүнийг маш ховор зүйл хэмээн боджээ. Харин нэрт физикч, эрдэмтэн Х.С.Эверэтт гэрлээс хамааралтай хүмүүсийн найтаадаг рефлексийн тухай илт тод өөрийн журнальдаа 1964 онд заасан байдаг аж. Энэ онцлог шинж тэмдэгтэй хүмүүс Седаны бодсоноос илүү нийтлэг байдаг нь хожим хойно нотлогджээ.

Дэлхийн хүн амын 23% нь энэ тэмдэгийг биедээ агуулсан шинж тэмдэгтэй байдаг бол цусны доноруудын 24% нь энэ тэмдэгтэй амьдардаг гэсэн сонирхолтой баримт байдаг.

Нартай орчинд гарч ирсэн хүн нарны дулаанаас бус түүний гэрлээс болж тус хүний хамрын орчимд шингэн идэвхижэж тэднийг найтаалгахад хүргэдэг гэсэн таамаглал байдаг байж. Энэ талаар МЭӨ III зуунаас эхлэн хүмүүс гадарлаж эхэлсэн гэж үздэг. Гэрэл хүчтэй байх тусам өвчний шинжтэй хүн хүчтэй найтаадаг. Энэ тэмдэгийг аав ээжээсээ авдаг "Autosomal Dominant Compelling Helio-opthalmic Outburst" буюу удам дамжин халдварладаг өвчин гэж тайлбарладаг. Хамгийн сүүлд 55 настай нэгэн эмэгтэйг тус өвчний шинжтэй хэмээн үзэж түүнд туршилт хийж үзжээ. Тэрээр өөрийгөө зүгээр л амархан найтаадаг нэгэн хэмээн боддог болохоос биш хэзээ ч гэрэлд мэдрэмтгий гэдгээ анзаараагүй явж. 15 герцийн давтамжтай гэрлийг нүд рүү нь тусгасны дараа дунджаар 9.9 секундын дараа хоёр удаа тогтмол найтааж байсан байна.

2010 онд хийсэн генетикийн нэгэн судалгаанаас авч үзэхэд гэрлээс үүдэлтэй эпилепсийн таталт болон "rs11856995" нэртэй генийн синдромын төрөл хоорондоо хамааралтайг илрүүлсэн байна. Хүний нүд, хамар гавлын ясаар холбогдон мэдрэлүүдийг мөн холбосон байдаг. (симпатик мэдрэлийн судал) Хурц гэрэл хүний хүүхэн харааг жижиг болгох явцад мэдрэлийн замаар аль эсвэл одоогоор тодорхойгүй шууд бус замаар хамрын салстуудад шүүрэл үүсгэж улмаар хүнийг найтаалгадаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Иймээс найталгадаг тэмдэгтэй хүмүүс огцом наранд гарахаас татгалзахад илүүдэхгүй юм байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.122.254) 2016-08-21 00:12
      • 0
      • 0

      Тэгвэл вампирийн удам юм биш үү ха ха

      Хариулах

    • Зочин

      (202.179.11.178) 2016-01-13 19:00
      • 0
      • 0

      Mania huu nar luu harahaar naitadag shu

      Хариулах

    • sara Jambaldorj

      (98.169.133.155) 2015-08-12 03:15
      • 0
      • 0

      Sonin l um bna

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-07-06 16:28
      • 0
      • 0

      Хэ хэ тийм үү? Мэдээгүй ш дээ. Хамар луу тоос шороо орохоор л найтаадаг гэж боддог.

      Хариулах

    • com

      (150.129.140.41) 2015-07-06 11:58
      • 0
      • 1

      Ene zovhon hund hamaatai bus amitan ch bas gerlees bolj naitaadag yum

      Хариулах