“Британийн Шиндлер” таалал төгслөө

Twitter Print
2015 оны 07-р сар 04-нд 18:53 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн II дайны үед фашист германчууд еврейчүүдийг гадуурхаж, олноор нь хорих лагер руу илгээж, амь насыг нь хөнөөдөг байсан юм. Дайны хүнд хэцүү цагт олон зуун еврей иргэнийг шоронгоос суллаж, эх чөлөө бэлэглэсэн “Британийн Шиндлер” хочит Николас Уинтон 7-р сарын 1-нд Слау хотноо 106 насандаа таалал төгссөн тухай гадаадын хэвлэлүүд мэдээллээ.

Николас Уинтон 1938 оны гуравдугаар сард 29 насандаа үйлдвэрийн ажлаа орхиж, Чехийн нийслэл Прага хотноо хүрэлцэн иржээ. Тэрээр дайны хохирогчдод туслах сайн дурын байгууллагад гишүүнээр элсч, бага насны хүүхдүүдийг хорьж, эрүүдэн шүүдэг хорих лагерт хоригдож байсан 669 еврей хүүхдийг чөлөөлж байжээ. Уинтон хүүхдүүдийг галт тэргээр Прага хотоос гаргасан байна. Тэрээр амийг нь аварсан хүүхдүүдтэй дайны дараа ч уулзаж, дэмжлэг үзүүлдэг байжээ. Хорих лагериас чөлөөгдсөн 699 хүүхдийн нэг Матеж Минак гэгч 1992 онд Николас Уинтоны бодит амьдралаас сэдэвлэсэн “Гайхалтай хүн” гэх номоо худалдаанд гаргасан юм. Энэхүү ном ойролцоогоор 19 сая хувь борлогджээ.

Их Британийн хатан хаан II Элизабет 2005 онд Николас Уинтоныг төрийн одонгоор шагнаж “Улсын баатар” хэмээн мэдэгдсэн билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.