"Оддын амт"

Twitter Print
2019 оны 10-р сар 23-нд 16:50 цагт
Мэдээний зураг,

17-р зуунд Франц улс аль хэдийн тансаг улаан дарсаар алдартай байжээ. Гэсэн хэдий ч язгууртнууд дунд улаан дарсыг уух нь аажмаар мартагдаж эхлэв. Хааныг тайвшруулахын тулд Бенедиктийн лам Пьер Перигон хар усан үзмийн олон төрлийг ашиглан цагаан дарс үйлдвэрлэх боломжийн талаар бодож эхэлсэн аж.

Үйлдвэрлэлийн явцад шүүсийг авахын тулд пино- нуар (усан үзмийн сорт) дарж, дараа нь торхонд хийж, исгэх буюу хугацааг дуустал хадгалах технологийг олсон байна. Гэвч нутгийн сэрүүн уур амьсгал, нөхцөл байдал усан үзэмийг цагт нь хурааж авах боломж олгосонгүй. Цуглуулах, олборлох ажил нэлээд хожуу байсан тул дарсыг хавар эхлэхээс өмнө исгэх ажил хугацаандаа амжаагүй байжээ.

Агаарын температур нэмэгдэхэд дарс дахин исэж, нүүрстөрөгчийн давхар исэл үүссэн аж. Эхлээд энэ ундаа бүтэлгүйтсэн хэмээн таамаглаж байсан. Гэвч зарим торхтой дарсыг шилэнд савлаж, оргилуун ундаанд сэтгэл хангалуун байдаг хэрэглэгчдэд алдаатай илгээжээ. Perignon хаус үйлдвэрлэлийн явцыг сайжруулж эхлэв, учир нь бөмбөлөг бүхий алдаатай дарс "оддын амт" нь хэрэглэгчдийг өдөөж эхлэв.

Гэрэл нь бүтээгдэхүүнийг гэмтээж болзошгүй тулд лам ундаагаа хар шилэнд юүлж эхлэв. Савыг эвдэхээс зайлсхийхийн тулд илүү бат бөх шил, царс үйсэн бөглөө ашиглах нь зөв хэмээн бодож олсон байна. Алдаатай цагаан дарснаас үүссэн Шампань дарс өдгөө дэлхийн ард түмний баярын ширээнд залрах болсон байна.

Р.Сайхан-Уул.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.