Д.Сугарын хэргийг сэргээн шалгаж эхэллээ

Twitter Print
2013 оны 12-р сар 23-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

МИАТ-ийн зарим удирдлагуудад гурван шатны шүүхээс хорих ял оноосон. Харин уг хэрэгт холбогдсон Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарт холбогдох хэргийг түр түдгэлзүүлээд байсан юм. Учир нь түүний Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокуророос хоёр ч удаа тавьсан боловч хүлээж аваагүй. Мөрдөн байцаагчдын зүгээс шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд Д.Сугараас мэдүүлэг авах, шинчээчийн дүгнэлт гаргах зэрэг ажиллагаа л үлдээд байсан аж.

Мөн нотлох баримтуудыг хангалттай цуглуулсан ч бүрэн эрх нь хэвээр учир шалгах боломжгүй болсон байна. Тэгвэл түүний хэргийг сэргээн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Түүнийг ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа МИАТ-ийн зарим удирдлагатай хамтран мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

Хэдийгээр өнөөдөр МИАТ-ийн экс удирд­лагууд болон “Дайны эрслийн сан”-гийн мөнгийг хулгайлан завшсан хэрэгт холбоотой хүмүүс эдлэх ёстой ялаа авч, зарим нь эдлэх ялаа ихээ­хэн хөнгөрүүлж чадсан ч энэ хууль бус шүүхийн үйл ажиллагаа хэзээ нэгэн цагт илэрч, ард түмний шу­дарга шүүхийн өмнө зог­сох нь тодорхой.

Тэгээд ч олон нийт тэднийг мөнгө угаа­сан хэрэгт холбогдуулан шалгаагүй юм бол ингэж сүр дуулиан тарих хэрэг байсан юм уу гэж ч өөрсдийн санал бодлоо илэрхийлсээр байгаа юм.

Гэхдээ улсад 30 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гол гэмт хэрэгтэн Д.Сугар өнөөдөр ямар ч ял зэмгүй алхаж яваа нь шударга ёс мөн үү.

Тухайн үед ТӨХ-г толгойлж бай­сан энэ нө­хөр хамгийн их орол­цоо­той, улсын өмчийг шам­шиг­дуул­сан нөхдөд боломж олгосон нь ч үнэний ор­той. Өөрөөр хэлбэл, “тул зага­сыг нь бариагүй хэрнээ жи­жиг жараахайнуудад ял үүрүүлчихсэн”. Ер нь бол Д.Сугар ТӨХ-ны даргаар ажиллаж байх хугацаандаа маш олон өмч хувьчлалыг гувчуулж хувьдаа асар их хэмжээний ашиг олсон нь баримтаар дэлгэгдэж байсан. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн гурилын үйлдвэр. Энэ үйлдвэрийг хувьчилснаар Сэлэнгэ айм­гийг дампууруулсан эт­гээд гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Тэрбээр ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа МИАТ-ийн Япон дахь зөвлөхөөр томилогдож, давхар ца­лин авч байсан баримт ч бас бий.

Улмаар Япон, БНСУ-ын баячуудын амьдардаг хо­роололд хувийн орон сууц худалдан авсан, гэрээ хийж түлхүүрээ гардаж буй зураг нь нотлох баримт болж хэсэгтээ л шуугиулсан.

Уг орон сууцыг худалдан авах мөнгийг МИАТ-ийн экс удирдлага “угаасан” мөнгөнөөсөө шилжүүлж байсан байж болзошгүй гэж хууль хяналтын бай­гуул­лагынхан үзэж байгаа юм.

Өөр нэг хардлага дагуулж, байнга хүмүүсийн ярианы сэдэв болж байдаг асуудал бол яах аргагүй улсын циркийн хувьчлал. Г.Сугар хүндээр өвдөж, Япон улсад эмчлүүлэхдээ Их аварга Д.Дагвадоржоор ивээн тэтгүүлж, эмчлүүлснийхээ шанд циркийг "бэлэглэсэн" гэх хар ард түмний дунд бат нот шингэсэн байдаг. Энэ мэтээр дурдаад байвал барагдахгүй олон зүйл гарч ирнэ.

Хэргийн учир хардахдаа биш, хэргийн мөрдөн байцаалтаас бүрэн эрхээрээ далайлган "бултаж" сурсан Г.Сугарын Бүрэн эрхийг түдгэлзүүлээд хууль, цагдаагийнханд ажлаа хийх боломж олгочихвол ард түмний дунд домог мэт яригдах болсон олон, олон хэргийн ээдрээ зангилаа тайлагдах биз ээ. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдэггүйсэн бил үү, төр төмөр нударгаа харуулах цаг болсон гэдэгт ард түмэн эргэлзэхгүй байна. 

Г. Ганаа

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.72.247.138) 2014-04-18 10:50
      • 0
      • 0

      ulaan luvirhin aig uheh geg b...a ene olon barimt baihad yagaad himegui udaa b...a masc ih luvirin mengtei hun bainaa hurdan uhirign olohgui bol uheh emuu orgon zailah magdlal ender novsc

      Хариулах