Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Twitter Print
2015 оны 07-р сар 03-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.07.03/ өргөн барилаа.

Газрын тосны тухай хуульд хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг батлуулах үүргээ биелүүлээгүй гэрээлэгчид 44 дүгээр зүйлийн 44.1.16-д зааснаар хариуцлага тооцохоор хуульчилсан боловч ишлэлийг буруу заасан, төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуул, ашиглалттай холбогдсон анхдагч болон үр дүнгийн тайлан, материалыг гуравдагч этгээдэд дамжуулсан гэрээлэгчид хүлээлгэх хариуцлагыг 2 заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдаа гарсан байна.

Иймд уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгож, гэрээлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг 2 заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдааг засч хуулийн төслийг боловсруулжээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт санхүүжилт гарахгүй юм байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.