2022 оны Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа

Twitter Print
2022 оны 02-р сар 09-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Америкийн Кино Академи мягмар гарагт цацсан шууд дамжуулалтынхаа үеэр 2022 оны Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлажээ. Шинэ Зеландын найруулагч Жейн Кампионы "The Power of Dog" хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшсэн ба Жейн Кампион Америкийн Кино Академийн түүхэнд Шилдэг найруулагчийн төрөлд хоёр удаа нэр дэвшсэн анхны эмэгтэй болж байгаа аж. 1994 онд тэрээр "The Piano" киногоороо шилдэг найруулагчийн төрөлд нэр дэвшиж байжээ.

Дени Вильнёвийн "Dune" кино гарцаагүй 2021 оны хамгийн их хүлээлттэй кинонуудын нэг байсан ба тус кино Оскарын шагналд 10 төрөлд нэр дэвшжээ. Их Британийн жүжигчин, найруулагч Кеннет Бранын "Belfast", найруулагч Стивен Спилбергийн "West Side Story" уран сайхны кинонууд тус бүс 7 төрөлд нэр дэвшсэн байна.

"The Power of Dog" кинонд тоглосон жүжигчин Жесси Племонс Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналд нэр дэвшсэн бол түүний сүйт бүсгүй жүжигчин Кирстен Данст мөн л "The Power of Dog" киногоороо Шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналд нэр дэвшжээ.

"Being the Ricardos" кинонд тоглосон жүжигчин Хавьер Бардем Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд дэвшсэн бол түүний гэргий Пенелопа Круз "Parallel Mothers" киногоороо Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн байна.

Өнгөрсөн жилийн Оскарын Шилдэг уран сайхны кино төрөлд найруулагч Клое Жаогийн "Nomadland" шалгарч, Клое Жао Шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн билээ.

Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслол ирэх сарын 27-нд болох ба 2022 оны Оскарын Шилдэг уран сайхны кино төрөлд нийт 10 кино нэр дэвшиж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.