Цус шингэлэхэд юу идэх ёстой вэ?

Twitter Print
2018 оны 10-р сар 16-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

Хүн өвчин тусаж, цусны зуурамтгай чанар нь ихэссэнээр цус өтгөрдөг. Элэгний өвчин, судас гэмтэх, эритроцит болон тромбоцитын бүрхүүл гэмтэх зэрэг шалтгаанаар цус өтгөрч болно. Цус өтгөрснөөр судсанд цусны бүлэн /цусны бөөгнөрөл/ буюу тромб үүсдэг.

Цусны бүлэн буюу тромб нь зүрхний шигдээс болох, цус харвахад хүргэдэг учраас цусаа шингэлэхэд анхаарал хандуулж цус шингэлэх аргыг мэдэж байх ёстой. Жишээ нь цангис жимсний шүүс болон улаан лоолийн шүүс нь цус шингэлэхэд гойд сайнаар нөлөөлдөг. Мөн нимбэг, лууван, оливын тос, манжин, загас, сармис, наранцэцэгийн үр, какао зэрэг нь сайн байдаг.

Жимснээс тэр дундаа бөөрөлзгөнө, хад, интоор, үхрийн нүд, гүзээлзгэнэ зэргийг түлхүү сонгон хэрэглэхийг зөвлөж байна. Түүнээс гадна цусны бүлэн үүссэн үед магниар баялаг хоол хүнс хэрэглэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь цусны бүлэн, бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлдэг байна. Арвай /овъёос/ болон цагаан гаа нь магниар хамгийн баялаг хүнс юм. Мөн цусны бүлэн үүсэхээс сэргийлж таурины аминхүчлийг агуулдаг далай гаралтай бүтээгдэхүүн болох сам хорхой, загасны мах, туна загасны мах зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглэж заншаарай.

Эх сурвалж: www.otvetin.ru

Орчуулсан:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Цээгий

      (103.57.93.81) 2018-05-13 22:35
      • 0
      • 0

      Хэрэгтэй сайхан зөвлөлгөө өгсөнд баярлалаа.

      Хариулах

    • gangaa

      (202.179.31.139) 2017-04-16 19:20
      • 0
      • 0

      ашигтай зөвөлгөө байна. Баярлалаа

      Хариулах

    • солонго

      (59.153.87.11) 2017-02-02 08:26
      • 0
      • 0

      ядуу амьдралтай хүмүүс энэ жимсийг худалдаж авч чадахгүй

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.47) 2017-10-21 19:32
      • 0
      • 0

      Авч чадахгүй бол авах шаардлагагүй

      Хариулах