Баян-Өлгий аймагт халдварт шар өвчний тохиолдол бүртгэгдлээ

Twitter Print
2019 оны 10-р сар 24-нд 17:09 цагт
Мэдээний зураг,

Баян-Өлгийн аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч халдварт шар  өвчин илэрсэн тул тус аймгийн Эрүүл мэндийн газраас 120 гаруй иргэдэд сэрэмжлүүлэг хүргэжээ.

Халдварт шар өвчин нь элэг гэмтээж, яваандаа хүний эрүүл мэндэд хор хохирол учруулдаг байна. Ихэвчлэн халдварт шар нь хоол боловсруулах замаар буюу халдвартай хүний өтгөнөөр бохирлогдсон хоол хүнс, усаар дамжин халдварлана. Ялангуяа энэ нь хувийн ариун цэвэр болон эрүүл ахуйн нөхцөл байдал муу нутаг орон, хүн амын дунд илүү их тохиолддог байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага Эрүүл мэндийн газар нар хамтран шуурхай ажиллаж байгаа аж.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.