Арьс язралтаас салах энгийн аргууд

Twitter Print
2016 оны 12-р сар 02-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

Бүсгүйчүүдийн санааг ямагт зовоодог зүйл бол төрсний дараах язралт. Зарим эмэгтэйчүүдэд төрөөгүй байхад нь ч язрах шинж тэмдэг илэрдэг бөгөөд таргалж тэлсэн арьс ийнхүү харагддаг аж. Язралт нь ихэвчлэн хэвлийн хана, өгзөг, хөхний орчмоор үүсдэг. Язралт үүсэх гол шалтгаан нь огцом хэт таргалалт бөгөөд жирэмсэн эхчүүдэд маш их илэрдэг. Харин энэ язралтыг багасгах хэд хэдэн арга зам байдаг бөгөөд үүнийг танилцуулж байна. 

Төмс

Төмсний шүүсэнд арьсны эсийн өсөлтийг нөхөн сэргээж, дэмжих амин дэм, эрдэс бодис агуулагдсан байдаг. Түүхий төмсийг арилгаж, угааж цэвэрлэсний дараа хэрчим хэрчмээр зүснэ. Зүссэн төмсөө язарсан арьсан дээрээ тавьж бага зэрэг үрэх хэрэгтэй. Дараа нь арьсаа бүлээн усаар зайлж цэвэрлэх хэрэгтэй. 

Элсэн чихэр

Элсэн чихэр бол язралтаас салах бас нэгэн арга юм. Та өөрийнхөө арьсыг зөөлрүүлж язралтаасаа салахыг хүсвэл элсэн чихэр ашиглаарай. Ингэхийн тулд нимбэгний шүүс, эсвэл газрын тос хоёрын аль нь ч байж болно. Нэг халбага элсэн чихрийг хэдэн дусал нимбэгний шүүстэй холин сайтар хутгаад шүршүүрт орохын өмнө өдөр бүр хамгийн багадаа 10 минут орчим язарсан арсан дээрээ түрхэж, иллэг хийнэ.  Хэдхэн долоо хоногийн дараа таны арьсан дээрх язралтын хэмжээ эрс багассан болохыг та харна.

Ус

Та өөрийнхөө бие махбодийг гаднаас нөлөөлөх янз бүрийн хүчин зүйлээс хамгаалах хэрэгтэй. Арьсандаа чийгшил өгөхийн тулд усыг тогтмол ууж байх нь чухал.  Өдөрт хоёр гурван цаг тутам 1-2 стакан ус ууж байхыг зөвлөж байна. Мэргэжилийн хүмүүсийн үзэж байгаагаар өдөрт 10 стакан ус ууж байх нь таны шингэний дутагдлыг хангалттай нөхөх болно гэж онцолсон байна. Ус нь язралт үүсэхээс хамгаална.

Нимбэгний шүүс 

Нимбэгний шүүс бол язралтыг арилгах бас нэгэн арга юм. Нимбэгний шүүс нь батга сорви, арьсны гэмтлийг арилгахаас гадна язралтыг бууруулдаг аж.  Нимбэгний шүүсийг ялгаж аваад язарсан хэсэг арьсан дээрээ түрхэн дугуйруулах маягаар иллэг хийнэ. Үүнийг 10 минутын турш тасралтгүй хийх бөгөөд өргөст хэмхний шүүс бас нэмж болно. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.