
Т.Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид баг улирлын дөрөв дэх тоглолтоо н.Буян-Өлзий эзэнтэй Өвөрхангай Тэнүүн-Өлзий багийн эсрэг хийлээ.
Тоглолтын эхний үеийг Архангайн баг гайхалтай хийж 14 оноог өрсөлдөг багаасаа илүү авсан бол Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг хоёрдугаар үед оноог ердөө нэг болгож ойртуулсан. Улмаар гуравдугаар Дайчид дахин оноог холдуулж, энэ зөрүүг Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг дөрөвдүгээр үед нэг оноо болтол ойртуулж чадсан ч тэргүүллийг авч чадалгүй явсаар 101-109 харьцаатай Дайчид баг улирлын дөрөв дэх хожлоо авлаа. Ийнхүү Архангай Алтан Дорнодын Дайчид баг улирлыг 4-0 гэсэн нэг хожигдолгүй сайн үр дүнгээр эхлүүлсэн. Харин Өвөрхангайн баг улирлын эхний хожигдлоо авч 2-0 гэсэн амжилттай боллоо.
А.Алтанчимэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.