Эмэгтэйчүүдийн сельфидэх гол зорилго нь ...

Twitter Print
2017 оны 04-р сар 24-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

16-25 насны 2000 хүнийг хамарсан судалгаа явуулахад эмэгтэйчүүд дунджаар өдөрт 40 минутыг сельфидэхэд зарцуулдаг гэсэн үр дүн гарчээ. Энэ нь 7 хоногт 5-6 цаг буюу сард 24 цаг, жилд 12 өдөртэй тэнцэнэ.

Амжилттай сельфи хийхийн тулд тэд нүүр будалт, зураг авах өнцөг, гэрэл зэргийг чухалчилдаг бөгөөд мэргэжлийн гэрэл зураг шиг дахин дахин авдаг ажээ. Харин хүүхнүүдийн маань авсан амжилттай болон ажилтгүй сельфиний харьцаа нь 1:6 байдаг гэнэ.

Түүнчлэн эмэгтэйчүүд олон нийтийн цахим сүлжээнд өөрийн амжилттай болсон дор хаяж хоёр сельфигээ нийтэлдэг гэсэн судалгаа гарсан байна. Судалгаанд хамрагдсан арван эмэгтэй тутмын нэг нь хамгийн багадаа хоорондоо төстэй 150 зургийг гар утас болон компьютертээ хадгалдаг байна.

Судалгаа явуулсан онлайн дэлгүүрийн сайтын захирал Ньюби Хэндс энэ талаар “Эдгээр бүх эмэгтэйчүүд маань өөрийгөө хайрладаг гэхээс илүү найзуудтайгаа болон дагагчидтайгаа өөрийн нүүр будалт, үс засалтынхаа талаар санал бодлоо хуваалцаж тэдэнд урам өгч байдаг” хэмээн дүгнэсэн байна.

Харин зарим бүсгүйчүүдийн хувьд сельфи нь өөр зорилготой байдаг бололтой. Учир нь зарим нь олны анхаарлын төвд байж, гэрлэх санал ирэхийг хүлээж байдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол судалгаанд оролцогчдын 27 хувь нь олон нийтийн цахим сүлжээнээс олон лайк авахын тулд зургаа байршуулдаг бол энэ нь амжилтгүй болвол зургаа устгадаг гэж хариулжээ. Мөн 10 хүн тутмын 4 нь сельфийг толинд харагддаггүй өөрийн дутагдалыг олж харах, гадаад өнгө үзэмжийг дүгнэж цэгнэхэд ач холбогдолтой хэмээн үзсэн байна.

Эх сурвалж: www.health.passion.ru

Орчуулсан:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.