Хөлийн эврийг хэрхэн арилгах вэ?

Twitter Print
2018 оны 07-р сар 27-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Хүн бага наснаасаа эхлээд хөлөө арчилж занших хэрэгтэй. Хөл нь их ачаалалтай байдаг учраас амархан ядарч цуцахаас гадна түргэн бохирддог. Хөл эрүүл, ядрахгүй, цэвэр байх нь гутал, оймсоо тохируулж өмсөхөөс ихээхэн шалтгаална. Хөвөн даавуун юм уу ноосон оймс, арьс ширэн бөгөөд хөлд яг таарсан гутал хамгийн чухал. Гэвч зуны улиралд хүн бүр л хөлийн эвэр гэсэн таагүй асуудалтай тулдаг. Ялангуяа моодны бариу шаахай өмсөх үед хөл хөөж барьснаас холгож, хөлийн чигчий хуруу, өсгий гээд өөр бусад хэсгүүдэд эвэр үүсдэг.

Ардын уламжлалт ухаанд хөлийн эврийг арилгахад сармис хамгийн шилдэг хэрэгсэл гэж үздэг байна. Үүний тулд нэг хумс цэвэрлэсэн сармисыг эвэр ургасан хэсэгтээ тавьж, дээрээс нь хуруу лент наах хэрэгтэй. Ингэж наагаад унтахад өглөө нь хөлийн эвэр ул мөргүй алга болсон байхыг та анзаарах болно. Эвэр гарсан хэсгийн арьсан дээр 50 хувийн салицилинтай лент наах буюу 10 хувийн салицилин болон сүүний хүчлийн уусмалаар олон дахин арчиж болно.

Мөн өөр нэг арга бол хөлийн эврийг арилгахын тулд саван содын бүлээн уусмалд (1 литр усанд 1-2 цайны халбага сод хийж) хөлөө 30-40 минут хугацаатай дүрж дэвтээгээд дараа нь эвэршсэн хэсэгт түүхий төмс юмуу зуун настыг нимгэн зүсч тавина. Үүнийг хэдэн өдөр давтан тавихад эвэр цайна. Дараа нь саван содын уусмалаар хөлөө угаахад эвэр сайтар дэвтэж зөөлөрнө.

Энэ үед түүнийг сахлын хутгаар цус гаргалгүйгээр, болгоомжтой өөлж авна. Хэрвээ эвэршсэн хэсгийг бүрэн авсан бол суурин дээр нь ялимгүй жижиг хонхор үлдэнэ. Үүнээс гадна арьсны давхрааг уусгах үйлчилгээтэй резорцин тавьж зөөлрүүлж цэвэрлэж болно.

Хөлийн эврийг арилгасны дараа дахин эвэр үүсэхээс хамгаалж, тэжээлийн түс түрхэх, ер нь орой бүр хөлөө бүлээн усаар угаах нь хөлийн ядаргаа гаргах, цэвэрлэх, цусны эргэлтийг сайжруулахад сайн нөлөөлнө.  Бас эмийн сангаас хөлийн эвэр арилгахад зориулсан тусгай шингэн, наалт ч авч хэрэглэж болно. Үүнийг эвэр дээрээ нааж хэдэн хоног байлган эврээ зөөлрүүлсэний дараа сахлын хутгаар болгоомжтой өөлж авна. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.