Н.Чинзориг: НДШ-ийг нэмээд ч алдагдлаа нөхөж чадахгүй

Twitter Print
2019 оны 11-р сар 13-нд 15:26 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн даатгалын шимтгэл ирэх онд нэмэгдэх болсонтой холбогдуулж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Чинзоригоос дараах зүйлийг тодрууллаа.

 УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Чинзориг: 

-Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт 2016 онд орохдоо, НДШ-ийг 2020 онд нэмэгдүүлнэ гэж гэрээ байгуулсан байдаг. Нийгмийн даатгалын сан угаасаа орлого, зарлагаа нөхөж чаддаггүй. НД-ын сан 2019 онд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч байж, үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа. НДШ-ийн хэмжээг 2020 онд ажилчдаас 1 хувь, ажил олгогчдоос 1 хувь болгон нэмнэ. Нийгмийн даатгалын сангаас жилд 440 мянган иргэн тэтгэвэр авдаг. Хэдийгээр НДШ-ийг ирэх онд нэмсэн ч алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй. Нийгмийн даатгалын өсөлт цалингийн өсөлттэй уялдахгүй байна гэдэг буруу ойлголт. Төрийн албан хаагчдын цалин 2017 оноос хойш гурван удаа нэмэгдээд байгаа. Ирэх онд ч төрийн албан хаагчдын цалинг 18 хувиар нэмэгдэнэ. Төсөвт 150 тэрбум төгрөг тавигдсан байгаа.   НДШ нэмэгдсэнээр ядуурлын түвшин нэмэгдэхгүй. Харин эсрэгээрээ буурч, 2019-20 онд эдийн засгийн өсөлт 2018 оны 15,8 хувийн өсөлтөөс дутахгүй гэж тооцож байгаа. 

-НДШ-ийг нэмж "Капитал"-аас авах ёстой 105 тэрбумыг төлөх гэж байна гэсэн хардлага байна?

-"Капитал" банкны алдагдлыг нөхөхийн тулд НДШ-ийг нэмж байгаа гэсэн мэдээлэл явж байгаа юм байна. Ийм зүйл байхгүй. "Капитал"-аас авах мөнгө бол авлага. Энэ мөнгийг олж авна. Нийгмийн даатгалын мөнгийг банкуудад байршуулж, хүүгээр нь өсгөдөг бодлого байдаг ч 2020 оноос Монголбанкны үнэт цаас авч байх хуулийн төсөл өргөн бариад байгаа. 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (182.160.32.85) 2019-11-13 18:01
      • 0
      • 0

      Bankind hadgaluulsan huu ni haashaa tavj bgaag medeh hun bna uu

      Хариулах