Улсын наадмын өнгийг шинжихүй

Twitter Print
2015 оны 07-р сар 06-нд 15:31 цагт
Мэдээний зураг,

Жил жилийн наадам ирээд үзэх юмтай, хариад ярих сонинтой сайхан болдог. Эрийн гурван наадмаас бөхийн барилдааныг Монгол түмэн хамгийн ихээр үздэг билээ. Сүүлийн жилүүдэд залуу бөхчүүдийн ур чадвар, барилдааны түвшин жигдэрч хүч тэнцүү болж байгаа нь наадам бүрт өөр бөх түрүүлж байгаагаас харагддаг. Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат хоёр аваргаас гадна хүчтэй арслан, гарьд, заан, начин, аймгийн арслангууд наадмын тааврыг будилуулдаг аж.

2007 оноос хойш Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Х.Мөнхбаатар, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Д.Ганхуяг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Өсөхбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Б.Ганбат, мөн сумын С.Мөнхбат, Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Ховд сумын харьяат Н.Батсуурь нар түрүүлж, дархан аварга, улсын аварга, улсын арслан цолыг хүртсэн.

Харин өнөө жилийн наадамд хэний хүү төрийн есөн хөлт цагаан тугаа есөн удаа тойрч, наадамчин олноо баясгах вэ. Ид барилдаж буй бөхчүүдийн тухай таамаг дэвшүүлье.

Улсын аварга С.Мөнхбат

Өнөө цагт хамгийн залуу аварга хэмээн оны итгэлийг хүлээсэн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбат жил дараалан цол хүртсэн. 2009 онд начин, 2010 онд харцага, 2011 онд аварга цолон хүрчээ. Өнгөрсөн наадмаас хойш заалны барилдаанд тогтмол барилдаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит “Өндөр чансаатай” бөхчүүдийн барилдаанд түрүүлж, цом авсан залуу аварга маань эрэмбээрээ их шөвгийн дөрөвт үлдэх магадлалтай. Цаашлаад түрүүлэх боломжтой бөхийн нэг билээ.

Улсын аварга Г.Эрхэмбаяр

Бөхийн спортод сэтгэл зүрхээ зориулж, хүнд бэртэл авсан эргэн ирж аварга цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат  Г.Эрхэмбаяр наадам бүрт түрүүлэх бөхийн тааварт ордог. Гэхдээ ам бөхөө буруу авдаг тал ажиглагдсан. Өнгөрсөн цагаан сарын барилдаанд арал, жинтэй улсын начин Б.Сугаржаргалыг амлан авсан ч барьц сонгуулж өвдөг шороодсон. Энэ жилийн наадамд ам бөхөө зөв сонговол их шөвгийн дөрөв хүртэл явах барилдааны арга туршлага бүрэн байгаа аж.

Улсын арслан Х.Мөнхбаатар

Жил бүрийн наадамд шөвгөрч, үзэгч олноо баясгадаг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатарт дахиад түрүүлэх нөөц бололцоо хангалттай байгаа. 2007 онд улсын гарьд И.Доржсамбуугаар ес даван түрүүлснээс хойш үзүүр түрүүнд хүрч чадаагүй ч дахиад нэг удаа дайралт хийхэд болохгүй гэх газаргүй юм. Хөвсгөл аймаг нь Монголдоо алдартай гурван аваргын нутаг. Дархан аварга Д.Дамдин, улсын аварга Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин нарын дараа дөрөв дэх аварга болон гарч ирэхийг нь нутаг усных нь олон жил хүлээж сууна даа.

Улсын арслан П.Бүрэнтөгс

Увс аймгийн Давст сумын харьяат залуу арслан П.Бүрэнтөгс 2012 онд 24 настайдаа улсын наадамд түрүүлсэн. Түүнд арал чяц, бяр тэнхээ байгаа ч барилдааны уран чадварын хувьд үеийн бөхчүүдээсээ арай л дутмаг харагддаг. Өөрийн тогтсон барилдааныг гаргаж чадвал дахин үзүүр түрүүнд барилдахаар зогсож байхад нь гайхах зүйлгүй билээ.

Дээрх зурагт зүүн гар талаас улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Ц.Содномдорж

Улсын арслан Н.Батсуурь

Хамгийн сүүлд дархан аварга Г.Өсөхбаяр 2002, 2003 онд хоёр дараалан түрүүлсэн. Түүнээс хойш жил дараалан түрүүлсэн бөх гарч ирээгүй байна. Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь өнгөрсөн жилийн наадамд одтой барилдаж түрүүлсэн. Харин энэ жил дахин түрүүлэх бөхчүүдийн тоонд зүй ёсоор орж байна. Бөхийн удамтай залуу арслан заалны барилдаанд тогтмол барилдаж, өндөр амжилт гаргаж байгаа. Залуу бөхчүүд буруу ам авах нь элбэг байдаг. Өнөө жилийн наадмаар зөв амаа аваад барилдвал үзүүр, түрүүнд хүрэх боломжтой юм.

Улсын заан Ч.Санжаадамба

Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба үзэгч олны хайртай бөх. Цагаан сарын барилдаанд анх удаа цэргийн арслан цолтой түрүүлж, түүхэнд нэрээ үлдээсэн залуу заан маань наадамд төдийлөн амжилттай барилддаггүй. 2011 онд ардын хувьсгалын түүхт 90 жилийн тэмдэглэн өнгөрүүлж 1024 бөх барилдсан. Хэн азтай одтой нь цолоо ахиулах баяр наадмын наймын даваанд түрүү бөх С.Мөнхбат, Ч.Санжаадамбатай барилдахдаа халз хутгаж давсан.  Чухал хариуцлагатай даваанд хэнэггүй барилдсан хэмээн зэмлүүлсэн заан Ч.Санжаадамба өдгөө 30 нас хүрч байна. Энэ жилийн наадмаар иртэй барилдаж цолоо ахиулахгүй бол жил ирэх тусам залуу бөхчүүд доороос түрэн гарч ирж байна.

Наадамд дээгүүр барилдаж, түрүү бөхөөр тодрох магадлалтай бусад бөхчүүдын хувьд улсын гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд, улсын начин Э.Энхбат, Р.Пүрэвдагва нарыг нэрлэж болно. Мөн хүчтэй аймгийн арслан, заанууд бөхийн таавар эвдэж, том цолтой бөхчүүдийн дээгүүр даваанд өвдөг шороодуулбал гайхах зүйл гарахгүй биз.

М.Золбаатар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Amgaa

      (122.254.127.81) 2015-07-03 13:28
      • 1
      • 0

      Setguulch Zolbaatart meddeg zuilee sudalj bgaa bichij bai. Medehgui baij uzeg tsaas niiluulj bolohgui. Hoishid anhaar

      Хариулах

    • Баяр

      (112.72.9.22) 2015-07-03 11:32
      • 0
      • 1

      Гончигдамба дахиж үзүүр түрүүнд хүрч чадахгүй байхдаа. Шинэ бөх түрүүлэх нигууртай байна

      Хариулах

    • muuyu n bnaaa

      (203.91.118.178) 2015-07-02 13:46
      • 1
      • 1

      Gonchigdamba tvrvvlnee mongolchuudaa

      Хариулах

    • uuganaa

      (203.91.118.178) 2015-07-02 13:45
      • 0
      • 1

      sodnomdorj tvrvvleh bha

      Хариулах

    • uuganaa

      (203.91.118.178) 2015-07-02 13:45
      • 0
      • 1

      sodnomdorj tvrvvleh bha

      Хариулах

    • uuganaa

      (203.91.118.178) 2015-07-02 13:45
      • 0
      • 1

      sodnomdorj tvrvvleh bha

      Хариулах

    • uuganaa

      (203.91.118.178) 2015-07-02 13:44
      • 0
      • 1

      sodnomdorj tvrvvleh bha

      Хариулах

    • uuganaa

      (203.91.118.178) 2015-07-02 13:44
      • 0
      • 1

      sodnomdorj tvrvvleh bha

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-07-02 12:24
      • 0
      • 2

      Угаасаа Ч.Санжаа түрүүлнэ, Увсынхан хор найруулж нэгнийгээ түрүүлж магадгүй. Баянаа, Балжаа аваргууд хор найруулж залуучуудыг яаж ч хооронд нь алалцуулж мэднэ. Түүнээс биш Санжаа, Содном зэрэг одооны бөхчүүд үнэн хүчээ үзвэл ч жинхэнэ сайхан наадам болно доо

      Хариулах

    • Ганаа

      (202.21.106.128) 2015-07-02 12:19
      • 0
      • 1

      Ч.Санжаадамба түрүүлнэ

      Хариулах

    • i

      (112.72.13.197) 2015-07-02 12:01
      • 0
      • 1

      Bulgani usuhbayr turuulne

      Хариулах

    • Зочин

      (122.254.127.81) 2015-07-02 12:00
      • 0
      • 1

      Ц.Содномдорж түрүүлнэ.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-07-02 11:31
      • 0
      • 1

      Ч.Санжаадамба түрүүлж, Ц.Содномдорж үзүүрлэж, С.Мөнхбат, Р.Пүрэвдагва дөрөвт үлдэнэ

      Хариулах