Яагаад скраб хэрэглэх ёстой вэ?

Twitter Print
2021 оны 05-р сар 02-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэйчүүд бидний арьс үргэлжид ТОРГОМСОГ, бас эрүүл жигд, чанга байвал эрчүүдэд таатай санагдахаас илүү өөрсдөд маань өөртөө итгэх итгэл, гоо сайхнаа мэдрэх, өөрийгөө үнэлэх, хайрлах маш том хүчин зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Хүний арьс үргэлж гуужих, 21-28 хоногт шинэчлэгдэж байх бүтэцтэй. Гуужилт явагдах үед үхэжсэн арьс нь хөлс болон бусад бохирдлуудтай нийлж арьсны нүх сүвийг бөглөх, үүнээс шалтгаалж целлюлит ихсэх, тууралт гарах, түүний нөлөөгөөр арьс хурдан хөгшрөх үйл явц түргэсдэг.

Харин энэ процессыг гүн цэвэрлэн, тэжээл өгөн дэмжиж арьсны балансыг барьснаар арьс эрүүл, чанга байх юм. Тэгвэл кофены скраб нь гүнээс гуужуулж, найрлаган дахь үйлчилгээ нь арьсны гүнд нэвтэрч өөхний эсийг хайлуулах, чулуужмал өөхийг зөөллөх, 200 төрлийн эрдэс, коконат тос нь арьсанд дутагддаг тэжээлийг гүнд нь хүртэл шингээж арьсны чийг тослогийн балансыг дэмждэг.

Ийм л онцгой үйлчилгээтэй тул арьсаа заавал чанартай бас органик скрабаар тэтгэж, цэвэрлэж байх нь чухал.

Арчаатай эмэгтэй бүр скраб хэрэглэж арьсаа хамгаалж торддог. Нэг хоёр удаагийн биш байнгын хэрэглээгээ болгоорой.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.