1000 нарханыг инээмсэглүүлцгээе

Twitter Print
2015 оны 07-р сар 01-нд 16:25 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн зусланд амрахыг хүсдэггүй хүүхэд байдаг болов уу. Амьдралын боломж нөхцлөөс шалтгаалаад хүүхэд бүр хүслээ биелүүлж, зусланд амрахыг мөрөөддөг ч ар гэрийн асуудал, эцэг эхийн цаг зав гээд энэ олон шалтгаанаас болж өнөөдөр хэдэн хүүхэд гэртээ зуны урт өдрүүдийг барж байгаа бол оо. Гэр бүлээрээ хөдөө гадаа явж, агаар салхинд гарч тархи толгойгоо амрааж чадахгүй юмаа гэхэд ядаж хүүхдийн төлөө хөөрхөн зүрх гаргаж, сэтгэлийн гараа сунгадаг олон буянтай хүмүүсийн сайхан сэтгэлээр өнөөдөр 1000 гаруй хүүхэд инээд хөөрөөр бялхан цэвэр агаарт амарч байна. Учир нь сурган хүмүүжүүлэгч багш эмэгтэйчүүд нэгдэн “Инээж буй нархан” төслийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэд энэ ажлаараа амьдралын боломж, бололцоо муу айлын 1000 хүүхдийг үнэ төлбөргүйгээр “Сэлбэ” зусланд амраахаар зорьсон юм. Өнөөдөр нийслэл, аймагт албан ёсны эрхтэйгээр 21 хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулж байгаа ч нэг ээлжиндээ олон хүүхэд зэрэг хүлээж авах чадамжгүй.

Харин зусланд явж чадалгүй хаалганы цаана хоцорсон хүүхдүүдэд боломж олгохоор зорьж ажиллаж буй “Инээж буй нархан” төслийн санаачлагч Улс төр, менежментийн академийн гүйцэтгэх захирал Э.Мөнхзулаас зарим зүйлийн талаар тодруулахад, “Бид эхний ээлжинд 600 хүүхдээ “Сэлбэ” зусландаа амжилттай аваад байна. Манай төсөлд урьд өмнө зусланд амарч үзээгүй 9-14 насны 1000 хүүхэд хамрагдаж байгаа. Одоогийн байдлаар хүүхдүүд хэдэн арваараа, хэдэн зуугаараа, анги хамт олноороо амрах хүсэлтээ ирүүлсээр байна. Үүнээс  нэг зүйл анзаарахад өнөөдөр хүүхдийн тоглоомын төв болоод аюулгүй орчинд тоглох газар хуруу дарам цөөн. Тэгээд ч үнэтэй. Тиймээс бид энэ төслийнхөө хүрээнд нэг ч гэсэн хүүхдийг цэвэр агаарт хүүхдүүдтэй тоглож наадуулахаас гадна маш гоё сургалтын хөтөлбөр хүртэл багтсан байгаа. 

Хүүхдүүд ерөнхий эрдмийн мэдлэгээ сургуулиасаа, хүмүүжлийг гэр бүлээсээ авдаг. Тиймээс хүүхдүүдэд энэ талаарх сургалт явуулахаас гадна тэдний хайрлаж хүндэлдэг олны танил дуучид, жүжигчдийг уулзуулж амжилтад хэрхэн хүрсэн талаар хүүхдүүдтэй халуун яриа өрнүүлэх зэрэг маш сайн зохион байгуулалттайгаар ажиллаж байна даа. Мөн бидний санаачилгыг дэмжин ажиллаж хөрөнгө мөнгөний асуудал дээр боломжоороо тусалж дэмжиж ажиллаж байгаа хүмүүст маш их баярлалаа гэж хэлмээр байна. Сүүлийн жилүүдэд бусдынхаа сайн сайхны төлөө тусламжийн гараа сунгадаг хүмүүс, байгууллагуудын тоо эрс нэмэгдэж иймэрхүү ажил үйлс хийдэг төрөлжсөн байгууллагууд ч бий болж байна. Энэ бол маш сайн зүйл. Улс орон өөдлөн дэгжих цаг, Монгол хүний уур бухимдал тайлагдах цаг ойртож байгаагийн сайн дохио. Ийм хөдөлгөөн улам эрч хүчээ авах ёстой. Хэрэв та сайхан сэтгэл гаргаж Инээмсэглэлийг давалгаалуулахыг хүсвэл бидэнтэй нэгдэж хамтран ажиллахад таатай байх болно. 1000 хүүхдийг зусланд үнэ төлбөргүй амраах энэхүү аянд хүн бүр дотроо сайн сайхныг бодож нэгдэх учиртай юм шүү” гэдгийг дуулгалаа.

Зуслангийн найзууд сална гэдэг хэцүү шүү. 7 хоног ч гэсэн тэд нэг нэгэндээ дэндүү их дасчээ. smiley

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • сараа

      (112.72.9.22) 2015-07-03 10:15
      • 0
      • 0

      sxan ajliig ehluulj yva ene hamt olond talarhal ilerhiilii. 7 honog ch gsen ted neg negdee dasad uilj bgaag harsan chni ih orovdloo. Huuhed gdeg chni iim l huurhun shuu de

      Хариулах