Хүүхдийн зуслангууд энэ жил ажиллахгүй

Twitter Print
2020 оны 05-р сар 27-нд 10:21 цагт
Мэдээний зураг,

Коронавируст халдварын дэгдэлттэй холбоотойгоор нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн 20 зуслан амрагчдаа хүлээн авах бэлтгэл ажлаа эхлүүлээгүй байна. 

Энэ зун зуслангууд хүүхэд хүлээн авах эсэх талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн оролцоо хариуцсан мэргэжилтэн Ц.Оч “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгасантай холбоотойгоор нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 хүүхдийн зуслан ажиллахгүй. Халдварын тархалтаас шалтгаалан хөл хорионы хугацааг цаашид сунгаагүй тохиолдолд цаашид хэрхэн ажиллах талаар холбогдох байгууллагууд тушаал, шийдвэр гаргах болно. Сунгагдсан тохиолдолд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно” гэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.