Дархан аварга Г.Өсөхбаяр зүүнийг магнайлна гэсэн эхний шийдвэр гарлаа

Twitter Print
2015 оны 07-р сар 01-нд 12:24 цагт
Мэдээний зураг,

Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хаалттай хуралдаж, mэд нийгэмд талцал үүсгээд байгаа хүчит бөхийн барилдаанд дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг магнайлах вэ гэсэн асуудлыг авч хэлэлцлээ. Тус хорооны хуралдаанаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв гэж шийджээ. Энэ шийдвэрийн дагуу Г.Өсөхбаяр зүүн жигүүрийн магнайд гарахаар болж байгаа юм.

Энэ талаар Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны дарга ХХАА-н дэд сайд Б.Батзоригоос хэлэхдээ “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зүйтэй гэж үзсэн. Монголын бөхийн холбоонд бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх ёстой гэсэн шийдвэрээ хүргүүлнэ. Одоогийн байдлаар улсын баяр наадамд барилдах бөхийн бүртгэл дуусаагүй байгаа учраас эцсийн шийдвэр гараагүй. Бөхийн бүртгэл дууссаны дараа Монголын үндэсний бөхийн холбоо дүрмийн дагуу өөрсдөө шийдэх эрх өгсөн” гэлээ.

А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэнийг нь зүүний магнайд гарч барилдуулахаа Монголын Үндэсний бөхийн холбоо шийдэж чадахгүй гэдгээ мэдэгдэн, баяр наадмын комисст шийдэж өгнө үү гэсэн хүсэлт тавиад байжээ.

Дархан аварга Г.Өсөхбаяр нь 2002, 2003, 2005, 2009 онд ёс давж түрүүлэн, 2010 онд найм давж үзүүрлэсэн. Харин дархан аварга А.Сүхбат 2001 онд арав давж, 2000, 2004 онд ес давж үзүүрлэжээ. А.Сүхбат түрүүлж аварга цолонд хүрсэн ч Г.Өсөхбаяр нь нэг түрүү, нэг үзүүрлэсэн амжилтаар илүү байна.

1921 оноос хойш буюу Ардын хувьсгалын жилүүдэд үндэсний бөхийн барилдааны үеэр өмнө нь ийм маргаан гарч байгаагүй билээ. Г.Өсөхбаяр, А.Сүхбат нараас өмнө долоон дархан аварга төрөн гарсан ч нэг өдөр дархан аварга цол хүртээгүй юм. Мөн дархан аварга Б.Түвдэндорж, Д.Дамдин, Ш.Батсуурь, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ нар нь насны хувьд зөрүүтэй, цол авсан жил нь өөр өөр байсан учир тухайн үедээ насаар ахмад бөх нь зүүнийг магнайлдаг байсан аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.23.51.2) 2015-07-02 11:33
      • 0
      • 0

      Бөхийн холбоо Хүрэлсүхийн гараар гараар могой бариулжээ

      Хариулах

    • bogi

      (96.229.38.17) 2015-07-02 04:57
      • 0
      • 0

      zov shdee osohoo avarga zyyn tald n syhbataa chi zodog taillaa biz dee avgai huuh uudee boochiil

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.199) 2015-07-01 22:04
      • 0
      • 0

      Яг үнэн шүү энэ Сүхбат аль хэзээний зодог тайлаа биздээ ард түмнийг хүндлэх хэрэгтэй ш дээ Харин Өсөхөө аврага одоо хүртэл ард түмэндээ хүндлэл үзүүлээд барилдаад л наадмаа чимээд л явж байна

      Хариулах

    • Зочин

      (202.131.225.197) 2015-07-01 14:58
      • 1
      • 0

      угаасаан Сүхбат 3 түрүүлсэн амжилтаар дархан аврага биш. чухам намынхаа нэр Элбэгээгийн хороор авах ёсгүй цол авчихаад түмний наадам үймүүлээд байгаа допингчин. Өсөхбаяр нь яах аргагүй 4 түрүүлсэн дархан аврага. тэгэхээр жинхэнэ дархан аврага нь зүүнээ магнайлсан нь зөв л дөө

      Хариулах

    • zocin

      (112.72.13.147) 2015-07-01 13:25
      • 0
      • 2

      ene naadam sonirholtoi bolohnee

      Хариулах

    • Зочин

      (202.70.38.182) 2015-07-01 12:41
      • 1
      • 2

      Энэн Өсөхбаяр юу хуцаад байна аа. А.Сүхбат зүүний магнайд гарах ёстой шүү дээ. Өсөхбаярыг зүүний магнайд гаргаж яагаад ч болохгүй

      Хариулах

    • Монгол

      (112.72.13.91) 2015-07-01 13:19
      • 2
      • 0

      Чиний тэр өмөөрөөд байгаа Сүхбат чинь аль хэдийн зодог тайлаад уулиж дуулаа бөхийн тавцангаас зайлаа биздээ Одоо хэрүүл хийхийн тулд гарч ирээд барилдана энэ тэрээ гээд байгаа нь жудагггуй хогийн амьтан гэдгээ л харуулж байгаагаас өөр юм алга мэдэв үү

      Хариулах