Ордуудын 7-р сарын зурхай

Twitter Print
2015 оны 07-р сар 02-нд 08:38 цагт
Мэдээний зураг,

Хонь

Сарын эхээр ажил хэргийн хамтрагчтай хийх хэрүүл маргаан, харилцан бие биөэ гомдоох байдал нь та нарын хүндэрсэн харилцааг бүр дордуулах болно. Хайр дурлалын харьцаа нь баяр баясал, өөрийн хүчинд итгэх итгэлийг авчирна. Эд хөрөнгө хуримтлуулах мөнгө төгрөг арвижуулах үйлсэд од гаригс ивээлээ хайрлана. Сарын дундуур тулгарч буй таагүй зүйлс нь таны тойрон хүрээлэгчидтэй харилцах харьцаа болон эд хөрөнгө, мөнгө санхүүгийн бүх талыг хамарна. Санаа сэтгэлийн байдал өдрөөс өдөрт сайжрах болно. Мэргэжлийн ажил дээр гарсан алдаа, асуудлууд таны бүх цагийг барах төлөвтэй. Арилжаа наймаанд хэт идэвх гаргах нь алдагдалд хүргэж болзошгүй. Сарын сүүлээр олон хүнтэй харьцахаас зайлсхий, эс тэгвэл сөрөг үр дагавартай. Ажил хэргийн хамтрагчийн тусламжтайгаар төлөвлөснөө амархан биелүүлж чадна. Өөртөө болон ойр дотныхондоо зориулж ширээ зас.

Үхэр

Сарын эхээр гэр орондоо онцгой анхаарлыг хандуулж, чухал шаардлагатай гэж үзсэн худалдан авалтаа хийхийг од гаригсын зүгээс зөвлөж байна. Хэрвээ та өөрчлөлт шинэчлэлийг хүсэж байгаа бол өнөөдөр л түүнийг эхлүүлэхээр шийд, харин эцсийн үр дүнг тэр дор нь бус харин хэсэг хугацааны дараа хүртэх болно. Уялдаа авцалдаагүй байдал нь ажил хэргийг явуулахад таагүй нөлөөллийг үзүүлэх болно. Хэрвээ гэрээ шинэчилж чимэглэх, ногоо тарих газраа хагалахаар шийдсэн бол ах дүү нараа татан оролцуул. Сарын дундуур магадгүй шинэ танил эсвэл мартагдсан хэн нэгэнтэй харилцаагаа сэргээх болно. Хосуудын хувьд эв найрамдалтай, гэр бүлийн уур амьсгал таатай байна. Холын зам, урт хугацааны аялал, биеийн хүчний хөдөлмөр хийхээс татгалз. Түнштэй тань холбоотой мөнгөний асуудал таны сэтгэлийг хямралд хүргэж болзошгүй. Хувийн харилцаан дахь асуудлууд нь хатуу шийдвэр гаргахад хүргэнэ. Сарын сүүлээр худал амлалт, хууран мэхлэлт, ажил хэргийн бүтэлгүйтэл болох магадлалтай тул шинэ ажил эхлэх гэж байгаа бол өнөөдөр ямар ч гэсэн хойшлуулаарай. Бизнес эрхлэгчид санхүүгийн алдагдалд орохгүй ч гэсэн багахан бэрхшэзл саадтай учрах магадлалтай. Таны сонор сэрэмжгүй харилцаа, бүдүүлэг зан чинь ойр дотны хүмүүсийн уурыг хүргэх болно.

Ихэр

Сарын эхээр эхэлсэн ажлаа хийж дуусгахын тулд хүчээ ухаантайгаар бүлэглэн хуваарилж ажиллахыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Ажил дээрх таагүй байдлаас зайлсхийхийн тулд өөрийнхөө асуудлууд болон төлөвлөгөөгөө хэнд ч тайлбарлан таниулах хэрэггүй. Эд зүйлсээ хараа хяналтгүй үлдээж болохгүй. Өөрт хэрэгтэй нэрээр аливаа зүйлийг худалдан авахдаа заавал гэр бүлтэйгээ зөвлөөрэй. Сарын дундуур том хэмжээний маргаан гарч болзошгүй байна. Шинэ сонин мэдээ сонсож магадгүй, энэ нь том, таатай өөрчлөлтүүдийг хувийн амьдрал болон мэргэжлийн хүрээнд дагуулж болно.Өөртөө итгэлтэй байх нь эргэн тойрны хүмүүсийн анхааралд өртөнө. Хариуцлагатай ажилд анхаарал болгоомжтой байж мэргэжлийн үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй байгаарай. Сарын сүүлээр таны биеэ тоох хандлага чинь орчин тойрныхоо хүмүүстэй маргалдах шалтгаан болно. Боломжийг бүү алдаарай. Үүнийг алдвал аман доторх шар тосыг хэлээрээ түлхсэнтэй адил гэдгийг сана.Чухал гэрээ, ажлын хэлэлцүүлэг болон аялалд явахгүй байхыг зөвлөж байна.

Мэлхий

Сарын эхээр холын замд гарах, аялал зугаалга, ганцаараа байсны хэрэггүй. Хувь тавиланд таагүй зүйлс тохионо. Эрч хүчтэй шийдэмгий байдал тань эргэн тойрныхоо хүмүүсийг гайхшруулж магадгүй. Таны сэтгэл хөдлөл амьдралын эрч хүч тань ойр дотныхныг гайхшруулж барахгүй. Өөрийн сул талд бууж өгөх буюу бусдын нөлөөнд автсанаас болж өөрт сайн ханддаг хүмүүсийг та гомдоож магадгүй. Сарын дундуур эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч болзошгүй. Зөнтэй зүүдлэх тул зүүдээ манан, биелэхийг нь хүлээ. Ахуйн цахилгаан хэрэгсэл эвдэрч болзошгүй. Гаднаас хүлээн авсан мэдээ нь хувийн болон ажил мэргэжлийн амьдралд сайхан амжилтыг араасаа дагуулж аятайхан өөрчлөлт шинэчлэлтийг авчирна. Сарын сүүлээр өрнөж буй үйл явдалд бодит, үнэн зөв дүгнэлт өгч, анхаарал сэрэмжтэй байснаар энэ өдрийн хар бараан талыг багасгаж чадна. Өөрийн түгшүүр, таамаглалын тухай сэтгэлээ хуваалцах хэрэгтэй. Бодол санаа ба мэдрэмжээ тэнцвэртэй байдалд аваачиж өөртөө ачаалал өгөлгүй тайвшрах хэрэгтэйг анхаар. Хүнд хүчир хөдөлмөрөөс эсвэл эрсдэл бүхий үйлдвэрээс зайлсхий.

Арслан 

Энэ сарын эхээр найз нөхөд ба нөлөө бүхий ивээн тэтгэгчдээ найдаж болно. Тэсвэр хатуужилтай бай. Удахгүй таны бодож байсан бүхэн биелэлээ олно. Шинэхэн хайртыгаа болзоонд урих эсвэл хуучны тасарсан харьцаагаа сэргээхэд таатай байна. Арилжаа наймаа ашиг авчрахгүй эсвэл зарцуулсан хүчин чармайлттай дүйцэхүйц ашиг өгөхгүй бололтой. Хуучин найз нөхөд, хамаатан, түншүүдтэйгээ харьцах нь ойрын ирээдүйд танд санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд тусална. Ойрын үед хамаатнуудтай холбоотой таагүй үйл явдал болох эсвэл тийм мэдээ сонсож магадгүй. Зөвхөн өөртөө болон зөн билэгтээ найд. Ганцаар байхдаа хийж буй зүйлийнхээ тухай олон талаас нь бодож тунгаан зөв шийдвэр гаргах хэрэгтэйг сануулж байна. Энэ сарын дундуур зорилгодоо хүрэхийн тулд муйхарлан бүү зүтгэ. Аливаа үйл ажиллгаанаас хурдан үр дүн бүү хүлээ. Гэр бүлийнхэн эсвэл найз нөхөд, хамт олонтойгоо хотоос зайдуу салхинд гарч зугаацан цэнгэхэд таатай. Удирдлага, хамт ажиллагсадтайгаа хамтран тулгамдаж буй асуудлуудыг олон талаас нь шүүн хэлэлцэхэд таатай. Сарын сүүлээр гэнэтийн ер бусын өвөрмөц алхам танд шинэлэг ажил хэргийн санаа олоход тусална. Үнэт эдлэл, чулуун эд зүйлс худалдан авахаас бусад арилжаа наймаанд ээлтэй.

Охин

Сарын эхээр танд тохирохгүй ч дипломат байдал, арга заль гаргах нь тустай. Муу юм тохиолдоход та сэтгэлээр уналгүйгээр ойр дотны хүмүүс, найз нөхдийгөө дэмжих хэрэгтэй. Хурц иртэй техник, багаж хэрэгсэлтэй харьцдаг хүмүүс анхааралтай байхгүй бол бэртэж, гэмтэх магадлалтай байна. Сарын дундуур хэт албархуу байх нь тань эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж магадгүй. Төлөвлөсөн төлөвлөгөөгөө эргэн харж, ажил хэргийн хамтрагчтайгаа харьцах харьцаагаа өөрчлөх хэрэгтэй. Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй. Өөртөө дүгнэлт хийж, үйлдэлдээ шүүмжлэлтэй хандаж төлөвлөгөөтэй мөн хичээнгүй байхыг зөвлөж байна. Хариуцлагатай, чин сэтгэлээсээ ажиллаж, бусадтай нийтэч байвал эхэлсэн ажил бүр бүтэмжтэй. Сарын сүүлээр таны амьдралд орж ирсэн шинэ танилууд нь танд хуучин биш, шинэ санааг нээж, зорилтуудыг авчирна. Бодлогогүй шийдвэр, тэвчээргүй, өөрийн мэдэлгүй үйл хөдлөл нь санаанд оромгүй үр дүнд хүргэж мэднэ. Хэрэв та ажлын уулзалт зохион байгуулсан бол түүнийгээ өглөөгүүр хийгээрэй, учир нь үдээс хойш зөв шийдвэрүүдийг гаргаж чадахгүй байх болно. Ойрын хугацаанд тооцоолоогүй зүйлс бүү худалдан ав.

Жинлүүр 

Сарын эхэнд томоохон худалдан авалт хийж, гэрээ хэлцэл байгуулахыг од гарагс таашаахгүй байна. Бага зэргийн алдагдал хүлээж, хулгай тонуул нөмрөх аюул бас тохиож болзошгүй. Найз нөхдийн туслалцаатайгаар эсвэл хэн нэгэн нөлөө бүхий хүний тусламжтайгаар ирээдүйд хийх сууриа цутгах болно. Хэн нэгний гуйлтаас бүү татгалз. Уран бүтээх ажлаар хөөцөлдвөл амжилт ололт ихтэй байхыг од гарагс амлаж байна. Ихэнх хүмүүсийн хувьд гэр бүлийн амьдрал тогтвортой. Материаллаг байдлаа нэмэгдүүлж, таны сэтгэлд байдаг хүнтэйгээ бэхжих боломжийг алдаж магадгүй тул энэ өдрийг ашигла. Шинэ ажил, төслийг эхлүүлэх, санаагаа хэрэгжүүлэх, гэрээ хэлэлцээр хийхэд тааламжтай байхыг од гарагс амлаж байна. Та нэг их хүч зарахгүйгээр ажлынхаа чиглэл хэлбэрийг өөрчилж чадна.

Хилэнц

Сарын эхний өдрүүдэд таны төлөвлөсөн ажилд чинь өөрчлөлт орж болзошгүй. Эртний найз нөхөд эсвэл хайрттайгаа оройг хамт өнгөрүүлснээр урдны таатай өдрүүдийг дурсаж, сэтгэлийг тань сэргээх болно. Энэ өдрүүдэд гэрлэх, гэрээ хэлэлцээр, худалдан авалт, нүүх суухад таагүй. Аливаад яарсан шийдвэр бүү гарга. Өөрийн төлөвлөгөөгөө найдваргүй хүнд бүү дэлгэ мөн түүнчлэн муу хүмүүсийн анхааралд бүү өрт. Санаандгүй олох орлогоноос татгалз. Өөрийн зорилго биелүүлэхэд олон хүч чармайлт гаргах хэрэгтэй. Сарын дундуур нөлөө бүхий хүмүүс, ивээн тэтгэгчдийн тусламж дэмжлэгийн ачаар албан тушаал дэвших магадлалтай. Мөн энэ өдрүүдэд томоохон таагүй зүйл тохионо. Энэ нь таны эд хөрөнгөтэй холбоотой байна. Галын аюул, хулгай дээрэм байж болзошгүй. Магадгүй хамаатан садантайгаа удаан хугацааны таагүй харьцаатай байх болно.

Нум

Сарын эхэнд мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд том санхүүгийн алдагдал гарч болно. Хувийн амьдралаа бодоход сайн цаг ирж байна. Өөрийн сексийн сонирхол, бишрэн шүтэгчийн мэдрэхүйн таарамжгүй байдал эмэгтэйчүүд харилцаанд зарим хүндрэлийг гаргана. Худалдан авалт хийх, томоохон төсөлд мөнгө төгрөг оруулахад таарамжгүй. Зээл авах болон зээл өгөх шаардлагагүй. Ажил хэргийн шугамаар аялах, аль эсвэл албан томилолтоор явах хэрэг гарах ба үүнд шаргуу бэлтгэж төлөвлөх хэрэгтэй. Эс бөгөөс үүсэх асуудал, үл ойлголцлоос зугатаж эс чадна. Бизнесын ажил эрхлэгч, үйлдвэрийн эздэд тааламжтай. Ажил хэргийн хувьд ашигтай саналыг хүлээж авах нь дамжиггүй. Санал болгосон бүх ажлыг эрс шийдэмгийгээр эхлүүлж, амжилтанд хүрэх сайхан боломжийг алдахгүй байхыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Таны удирдлагаараа үнэлүүлэх, шагнуулах хэрэгцээ нь олон асуудал үүсгэж, нэр хүндэд нөлөөлнө. Сарын сүүлээр одод ажилд тань гэнэтийн саад учрахыг анхааруулж байна. Уран бүтээлч, өндөр ухамсартай хүмүүс өөрийн авьяасаа үр өгөөжтөй гаргаж мөн бодсоноо биелүүлж чадна.

Матар

Энэ сард таны амьдралын эрч хүч тань дээд түвшинд байна. Гэвч гэнэтийн муу мэдээг хүлээн авснаар бие тавгүйрхэж мэднэ. Түншүүдтэй хийсэн яриа хэлэлцээрүүд үр дүнгүй болж тодорхой амжилтыг авчрахгүй бололтой. Чухал мэдээг хүлээн авснаар яаралтай аялалд гарах шаардлага тулгарна. Санхүүгийн жижиг асуудлууд болон гэр оронд аар саар бэрхшээлүүд тохиолдоно. Сэтгэл санааны байдал тогворгүй байх тул ажил хэргийн түнш, хамтран ажиллагсадтай харилцан ойлголцолд хүрэхэд маш хүнд байх болно. Сарын дундуур гэнэтийн сайхан бэлэг, таатай мэдээг хүлээн авахыг од гаригс амлаж байна. Таны бизнес, ажил хэрэгт тань ахиц гарч, та албан тушаал ахина. Ажил хайгчдын хувьд ярилцлага тань амжилттай болно. Хамтрагчтайгаа, удирдлагатайгаа, найз нөхөд, хамаатан садантайгаа үл ойлголцолд хүрч болзошгүй. Холын аялал, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөх зорилгоор шинэ ажлыг эхлүүлэх болон энэ талаар хийх уулзалтууд нь эерэг үр дүнг танд авчрах болно. Элдэв романтик адал явдлаас холхон байхыг хичээх хэрэгтэй ба эдгээр нь танд зөвхөн муу үр дагаврыг авчрах болно.

Хумх

Сарын эхнээс л та өөрийн санхүүгийн алдагдлаас зайлсхийхийн тулд ажил хэргийн идэвхээ бууруулах хэрэгтэй. Хувь заяаг хуурах гэж хичээсний хэрэггүй. Бүх тохиолдож байгаа зүйлс танаас хамаарна. Бизнес эрхлэгч эрэгтэйчүүдэд амжилт амлаж байна. Хариу үйлдэл үзүүлэх хурд, зөв шийдвэр гаргах чадвар, энэ бүгд өөрийн санхүүгийн байдлыг сайжруулах нөхцөл болж өгнө. Сонор байж ямар ч бодлогогүй шийдвэр гаргасны хэрэггүй, учир нь муу санаатан урьдын адил таныг хорлох гэж оролдоно. Үр хүүхдүүд, хамаатан садантай муудалцсанаас болж, бие хямарч магадгүй. Ганц бие хүмүүс романтик адал явдалтай учирна. Гэнэт урьдын хайртай хүнтэйгээ тааралдаж магад. Энэ нь сэтгэл уналтанд хүргэж ядраана. Өөрийн алхамаа тооцох, үйлдлийнхээ төлөвлөгөөг нямбай бодох хэрэгтэй эс тэгвээс таны хүч үр дүнд хүрэхгүй. Сарын эцэст таны энергийн нөөц ихээхэн нэмэгдэх учир өөрийн илэрхийлэх чадвараа, материаллаг баялгаа сайжруулж чадна.

Загас

Долоо хоногийн эхэнд амьдралын эрч хүч буурч эхлэнэ. Шүүмжлэлттэй нөхцөл байдлаас дахин гарах хэрэгтэй болох ба үүний тулд идэвхитэй хөдлөх ёстой гэдгийг бүү мартаарай. Зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө хийх итгэлтэй хөдлөл шургуу дайчин бас эрс шийдэмгий алхмуудыг ирээдүйн ажил хэргийн төлөвлөгөөтэйгөө хослуулах хэрэгтэй. Ажил мэргэжил, оршин суугаа газар орон, дасаж дадсан байр байдлаа өөрчилж солиход тохиромжтой. Сэтгэл санааны тавгүй байдал, эмзэг ба үг хэлэхдээ эрс байдал мөн болзошгүй алдагдалд хөнгөн хандах нь зөвхөн мэргэжлийн хүрээнд амжилтад муугаар нөлөөлөөд зогсохгүй таагүй тохиолдолд удирдлагатайгаа ноцтой зөрчилдөөнд хүргэнэ. Амжилт бүтээл гаргах эсэх нь зөвхөн танаас л шалтгаална. Ямар ч ажил хэрэгт бусдын зүгээс ирэх тусламж дэмжлэгт итгэж найдсаны хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр биеийн эрүүл мэндтэй холбоотой ноцтой асуудлууд үүсэх бололтой. Харин өвчин өөрөө аяндаа алга болно гэж хэрхэвч бодож болохгүй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.