
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяртай Төрийн ордонд таарлаа. Инээмсэглэсэн дүр төрх нь оргүй болж, бодлогоширсон царайгаар солигджээ. Түүнтэй цөөн хором ярилцав.
-АН бүлгийн хуралдаанаараа та нарыг засгаас гаргахаар шийджээ. Та юу хэлэх вэ?
-Би өчигдөр энэ талаар хэлдгээ хэлсэн шүү дээ
-Гэхдээ тэр үед АН-ын бүлэг хуралдаад шийдвэрээ арайхан гаргаагүй байсан?
-Шийдвэр гаргасан талаар нэг бичиг ирэх юм билээ. Түүнийг нь хүлээж байна.
-Та нар тэгэхээр цаашдаа яах вэ?
-Хөөвөл хөөнө л биз. АН-ын “баас”-ыг нь арчих гэж бид явах ёстой биш гэсэн юм.
Н.Номтойбаяр өчигдөр “АН-ынхан МАН-ыг засгаас хөөнө гэж маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ер нь бол АН дотоод асуудлаа шийдэж чадахгүй байж манай нам руу их дайрч байна. Гэхдээ МАН -ыг засгаас хөөх эсэх нь тэдний л хэрэг” гэж мэдэгдэж байсан билээ. Гэсэн ч тус бүлгийнхэнд “арай хөөчихгүй байлгүй” гэсэн горьдлого байсан биз ээ.
Иргэн
(202.9.44.7) 2016-10-02 22:56Энэ хvvхэд арай л давилуун байна. Тер засгаар нуугдаж тоглож байгаа юм шиг тоглодоггvй юм. Ээж аавдаа эрхэлж байгаа юм шиг. Ямар ч туршлага, мэдлэг, боловсрол болон терийн хvний vнэр даан ч алга даа. Дэндvv арчаагvй еревдмеер юм. Хеерхий дее
Хариулах