Эрт унтаж, эрт босох гентэй холбоотой

Twitter Print
2017 оны 01-р сар 28-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Монголчууд "нойрноос морио, чөмөгнөөс хутгаа" гэж унтаж хэвтэхийг цээрлэж, эрт босож, орой унтан ажил амьдралаа өөдрөг авч явахыг чухалчилдаг улс. Харин мутант генийн улмаас зарим хүмүүс бусдаас эрт унтаж, эрт сэрдэг байж магадгүй бөгөөд энэ нь тухайн хүмүүсийн зан чанартай огт холбоогүй аж. Судлаачид нэг айлын гурван үеийг судалсны дүнд ийм дүгнэлтэнд хүрчээ. Энэ өрхийн таван гишүүн бусдаас эрт сэрдэг “эрт шувуу” гэж нэрлэдэг хам шинж өвчтэй байжээ. 

Калифорни, Вермонт, Ютагийн их сургууль болон Ховард Хьюгийн анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэд хүмүүсийг эртэч болгож байгаа мутант генийг Си-Кей-Ай делта гэж нэрлэжээ. Эртэч шувуу хам шинж өвчтэй хүмүүс хоногт бусадтай ижил хугацаагаар унтдаг ч унтаж байхдаа олон удаа сэрж, бусдыг босохоос бүр эрт нойр нь сэргэдэг ажээ.

Бусдаас эрт сэрсэнээрээ энэ хүмүүс өдөр хийх ажлаа өглөө эрт амжуулахад нь хэн ч садаа болдоггүй болохоор энэ байдал нь өөрсдөд нь ашигтай байдаг гэнэ. Харин зарим нь бусдын амьдралын хэмнэлтэй нийлж чадахгүй байгаадаа их зовдог ажээ. Гэхдээ өглөө босох зөвхөн төрөхөөс заяадаг зүйл биш юм. Дасан зохицол буюу адаптаци гэж нэг юм бий. Тэгэхээр та ажил хэрэгч, бүтээлч, эрүүл өглөөг сонгох зам нээлттэй гэсэн үг шүү. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.