52 настай хөгшин сурагч охины утсыг хулгайлжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 13-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

Настай эмэгтэй ЕБС-ийн сурагч охины гар утсыг хулгайлсан хэрэг гарчээ.

Тодруулбал БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсэгр ”Сүлжмэлийн урд автобусны буудал дээр гар утсаа алдлаа” гэсэн мэдээлэл 2019.11-р сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 16 настай эмэгтэй хүүхдийн гар утсыг 52 настай Т гэгч эмэгтэй хулгайлан авсан үйлдлийг илрүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгаж байна.

Хохирогчийн гар утсыг хүрэмнийх нь халааснаас хулгайлжээ. Иймд иргэд олон нийтийн унаагаар үйлчлүүлэхдээ гар утас, хэтэвчээ далд халаасандаа хийж байхыг зөвлөж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.