С.Эрдэнэ: Нийслэлийн мандатын тоог бууруулбал улс төрийн арга хэмжээ авна

Twitter Print
2020 оны 01-р сар 20-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сонгуулийн тойрог байгуулах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт санал хүргүүлжээ.

Уг саналд сонгуулийн тойргийг байгуулахдаа Улаанбаатар хотын мандатын тоог бууруулахгүй байх, үүний тулд цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд дотроо шилжүүлэх замаар асуудлыг шийдэх санал гаргасан байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар Улаанбаатарт 28, аймгуудад 48 мандаттай байсан бөгөөд Улаанбаатар хотод ногдож буй мандатын тоог үүнээс бууруулахгүй байхаар шийдэхийг хүсчээ.

Хэрэв саналыг тусгалгүй олонхоороо хүч түрэн шийдвэр гаргавал улс төрийн шат дараалсан арга хэмжээ авахаа албан бичигт дурдсан байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойргийг байгуулах бөгөөд 

  • Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно.

  • Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна.

  • Аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно гэсэн заалттай.

Одоогийн байдлаар эцэслэн тогтоогүй байгаа ч дөрвөн аймгийг хоёр мандаттай болгон нэмэгдүүлж, ингэхдээ нийслэлийн дүүргүүдийн мандатаас хасна гэсэн мэдээлэл байгаа юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.