Чилийн хөлбөмбөгчид нутаг дээрээ болж буй тэмцээний шигшээд үлдлээ

Twitter Print
2015 оны 06-р сар 30-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Чили улсад хөлбөмбөгийн Өмнөд Америкийн аварга шалгаруулах “Копа Америка” тэмцээн үргэлжилж байна. Энэ удаа Аргентин, Болив, Бразил, Колумб, Эквадор, Чили, Парагвай, Перу, Уругвай, Венесуэль, Эль Салвадор, Мексикийн шигшээ баг оролцсон. Харин шөвгийн дөрөвт Чили, Перу, Аргентин, Парагвайн хөлбөмбөгчид үлдсэн. Дөнгөж сая зохион байгуулагч Чилийн шигшээ Перуг 2:1-ээр хожиж, финалд тоглох эрхтэй болов.

Талбайн эздээс Варгес 42, 64 дэх минутад хоёр гоолыг оруулсан. Мөн Чилийн хамгаалагч Медель өөрийнхөө хаалганд нэг гоол оруулж, багаа булшлах дөхөв. Гэхдээ ямар ч байсан Чилийн хөлбөмбөгчид нутаг дээрээ хөгжөөн дэмжигчдээ гомдоолгүй ялалт байгуулж чадлаа. Өнөө шөнө их шөвгийн хоёр дахь тоглолт Аргентин-Парагвайн хооронд болно. Тэдний хожсон нь Чилитэй алтын төлөө, хожигдсон нь Перутай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

“Копа Америка” тэмцээнээс Чили улс нь 1955, 1956, 1979, 1987 онд мөнгөн медаль хүртсэн бөгөөд аварга болж үзээгүй. Хэрэв нутаг дээрээ түрүүлж чадвал анхны алтан медалиа хүртэх юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.