Ромын пап ламтан кокаины навч зажлахыг тэсэн ядан хүлээж байна

Twitter Print
2015 оны 06-р сар 30-нд 10:49 цагт
Мэдээний зураг,

Ромын Пап ламтан Франциск долдугаар сарын эхээр Латин Америкаар айлчлахдаа Боливид очиж, хар тамхи, мансууруулах бодис гаргаж авах үнсэн түүхий эд болдог кокаины навч зажилж үзэх сонирхолтой байгаа гэнэ.

Түүний энэ сонирхолтой хүсэлтийн талаар Боливийн соёлын сайд Марко Мачикао олонд мэдэгдэж гэгээн эцэг үүний тулд бидэнд тусгайлан хүсэлт тавьсан гэжээ. Соёлын сайд Мачикао өгүүлсэнээр, "Гэгээн эцэгт бид мате болон үндэсний бусад бүтээгдэхүүнээс амсуулах төлөвлөгөөтэй байгаа бол Ромын Пап өөрөө кокаины навч зажлах хүсэлтэй байгаа учир хамгийн амтлаг навч ургадаг Юнгас хязгаарт авч очих" аж.

Ромын Пап ламтан долдугаар сарын 8-10-нд Боливи, Эквадор, Парагвайд айлчлах гэнэ.

Боливи улс дэлхий дахинд кокаин үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг хэдий ч орон нутгийн засаг захиргаанаас мансууруулах бодис наймаалагчидтай  хатуу тэмцдэг. Харин тус улсын ерөнхийлөгч Эво Моралес кокаины бутыг зөвхөн ургамал талаас нь хамгаалж, мансууруулах бодис бус, Андын нурууны ард түмний соёлын уламжлал гэдгээр нь авч үлдэх мэдэгдэл гаргаад зогсохгүй кокаины навч зажлах Үндэсний тэмдэглэлт баярын өдөр хүртэл гаргаж байсан билээ.

2009 онд тэрээр Вена хотод хуралдсан НҮБ-ын мансууруулах бодисын тархалтад хяналт тавих Комиссийн хуралпаан дээр олны өмнө кокаины навч зажилж, ийм арга замаар энэ кокаин бол мансууруулах бодис бус, ургамал гэдгийг нотлохыг хүсэж байсан билээ.

Боливи улс НҮБ-ын мансууруулах бодисын тархалтад хяналт тавих Комисстой 1961 онд байгуулсан гэрээ ёсоор бол 25 жилийн дотор кокаины бут тариалалтыг үндсээр нь устгах ёстой байсан болов үр дүнд хүрээгүйгээр барахгүй тус улсын индианчуудын  62 – 67 хувь нь кокаины навч зажилсаар байдаг ажээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • M

      (103.26.195.112) 2015-06-30 12:20
      • 0
      • 0

      oo huurhii pope hurtel manraa gar bhnee. mongol ard tumen min ene hogiin urgamalaar dutaagvi bilee yamar mal amitan bishdee etseg ehees zayaasan ene saihan ervvl saruul uhaaniig iimerhvv ymaar utna gedeg yutai haruusal w

      Хариулах