Башар Асад, "Лалын улс" бүлэглэлтэй хамтран дундын дайсны эсрэг тэмцэнэ

Twitter Print
2015 оны 06-р сар 30-нд 07:56 цагт
Мэдээний зураг,

Сирийн Хасаке мужийн Аль Шаддади хотын байгалийн хий олборлох үйлдвэрт Сири, Ирак дахь “Лалын улс” бүлэглэл болон Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн командлагчид тавдугаар сарын 28-нд уулзсан байна. Дайтаж буй хоёр бүлэглэл байлдааны ажиллагаагаа зогсоох гэж биш, харин ч дундын нэг дайсанд анхаарал хандуулах болжээ.

Сирийн Идлиб, Алеппо, Дера мужид тогтоосон дэглэмтэй тэмцэж, сүүлийн үед ихээхэн урагштай давшиж байгаа, Өрнөдийн орнуудын дэмжлэгтэй Сирийн чөлөөт арми нь тэдний нэгдсэн бай болсон байна.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэм болон “Лалын улс” бүлэглэлийн командлагчид байгалийн хийн үйлдвэрт гэрээ байгуулсан гэж Туркийн Үндэсний тагнуулын байгууллагатай ойр байдаг, нэрээ нууцалсан эх сурвалж мэдэгджээ.

“Лалын улс” бүлэглэл Иран эсвэл Асадын төлөө ажилладаг гэсэн мэдээлэл эртнээс гарсан боловч үүний нотолгоо байхгүй. Гэсэн хэдий ч, байлдааны ажиллагаа, тус улс болон хэлэлцээний байдлаас үзвэл энэ нь боломжтой байж болзошгүй юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.