Магни дутагдсанаас шөрмөс татдаг

Twitter Print
2017 оны 09-р сар 09-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

Шөнө унтах үед хүний хөлийн булчин гэнэт зангирч шөрмөс татах үе бишгүй тохиолддог. Зарим хүний байнга шөрмөс татах нь ч байдаг аж. Харин “DailyMail” сонин хүний шөрмөс яагаад татдаг болохыг тодруулж, сонирхолтой судалгаа хийсэн байна.

Уг судалгаанд 30-65 насны 1000 хүнийг хамруусан бол тэдний 97 хувь нь шөрмөс хааяа нэг татаж байсан, 60 хувь нь шөрмөс татсан үед яахаа мэднэ хэмээн хариулжээ. Харин тэд шөрмөс яагаад татдаг болохыг мэддэггүй аж.

Судалгаанд оролцсон хүмүүсийн дийлэнх нь шөрмөс татсан үед иллэг, массаж хийдэг болохоо мөн дурджээ. Гэлээ гээд иллэг хийн цусан хангамжийг дэмжин иллэг хийж болох ч энэ нь эрдэс, амин дэм дутагдлыг арилгаж чадахгүй.

Шөнө хөл, гарын булчин зангирч шөрмөс татах нь хүний биед магни дутагдсанаас болдог ажээ. Магни нь ногоон өнгөт хүнсний ногоо, буурцагт ургамал, үр тариа, самранд ихээр агуулагддаг байна. Тиймээс эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж магнийн дутагдлаа нөхөх боломжтой. Гэхдээ хүнс тэжээлээс авч буй магни нь хүний биеийн эсэд шууд шингэх нь удаан, үр нөлөө нь бага байдаг.    

Хоол судлалын эрдэмтэн Эмма Дэрбишэр (Derbyshire) “Европын орны ихэнх хүмүүс хангалттай магни авч чадахгүй байгаа бөгөөд тэдний 50 хувь нь магнийн дутагдалтай байдаг” хэмээн ярьжээ.

Үүнийг зохицуулах үүднээс Израилийн Хаима Шиба Тель ха-Шомер эмнэлгийн эрдэмтэд  хоёр долоо хоногийн хугацаанд магнийн дутагдлыг нөхөх  В6, Е аминдэмийн найрлагатай магнийн исэл болох бэлдмэлийг гаргаж авсан байна.  Уг бэлдмэлийг хэрэглэсэн хүмүүсийн 82 хувь нь шөрмөс татах нь больсон, 6 хувь нь буурсан хэмээн хариулжээ. Магнийн исэл нь шууд эс рүү нэвтэрч, хүний бие дэх тэнцвэрт бус байдлыг арилгадаг байна.

Гэлээ ч эрдэмтэд магнигаар баялаг хүнсийг өдөр тутмын амьдралдаа байнга хэрэглэж байхыг сануулж байна.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zpch

      (27.123.212.130) 2017-12-04 00:14
      • 0
      • 0

      Mash ih heregtei medeelel bna bayarlalaa

      Хариулах

    • Zpchi

      (27.123.212.130) 2017-12-04 00:14
      • 0
      • 0

      Mash ih heregtei medeelel bna bayarlalaa

      Хариулах

    • sochin

      (202.21.106.140) 2017-09-22 09:36
      • 0
      • 0

      hugshin hunii shurmus tatsan ued ymar buteegdehuun sain yum boloo suuliin ued bainga tataad bh bolson

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.107) 2017-09-12 23:19
      • 0
      • 0

      Францын магни В6 гэдэг эм сайн юм билээ.

      Хариулах

    • Зочин

      (202.9.43.117) 2017-09-09 12:57
      • 0
      • 0

      Yamar magni uuval sain ve

      Хариулах

    • Г.Оюун

      (66.181.191.107) 2017-09-04 02:51
      • 0
      • 0

      Сайхан зөвөлгөө өгсөнд баярллаа

      Хариулах

    • Agii

      (202.70.46.230) 2016-09-27 00:05
      • 0
      • 0

      Tegeed hamgiin sain magni sibiriih vv hanaas avah ve?

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.112) 2016-09-03 17:16
      • 0
      • 0

      totema geed shiltei nairuulaj uudag em uuval yaah bol nemer bolohuu

      Хариулах

    • oyunaa

      (124.158.77.13) 2015-09-16 10:40
      • 0
      • 2

      magni nuhuh ymar em bna minii shurmus aimaar tatdag nadad tuslaach

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.91) 2015-07-15 09:56
      • 0
      • 1

      bayrlla

      Хариулах

    • зочин

      (49.0.155.187) 2015-07-06 09:21
      • 0
      • 5

      Кальц дутагдахад 147 төрлийн өвчин үүснэ. Ионы кальц хамгийн сайн нь. Жирэмсний 2-р хагаст калц хэрэглэнэ. Энэ үед кальц дутагдахад ураг шууд эхийнхээ яснаас задалж авдаг. Байгалийн Мд дангаараа хүнд шингэхгүй. Үүнийг ууртай, нойр муутай, нүүр нь таталддаг шөрмөс нь татдаг хүмүүс хэрэглэнэ. Магний дутагдахад хүн ууртай догшин зантай болдог. Мөн ураг зулбана. Сибирийн магни нь 99% шингэдэг. Мөн магни дутагадахд хүн их аймхай болдог. Сэтгэл нь түгшиж, айдаг хүмүүсийн бөөр өвчилдөг. Айдаснаас болж хүмүүс ууртай хэрүүлч болж элэг цөс нь өвчилдөг. Ийм хүмүүс энергийн вампир болно. Магни дутагдахад хүмүүс стресстэй болохоос гадна сэтгэл нь гуттралд орно. Органик эрдэс бодисууд дутагдахад хүнд төрөл бүрийн өвчин үүснэ. Йод дутагдахад бамбайн булчирхай өвчилнө. Хром дутагдахад чихрийн шижин, нойр булчирхай өвчилж тараглана. Зэс дутагдахад зүрх судас, гастрит, судасны цүлхэнгүүд үүснэ

      Хариулах

    • Galya

      (122.201.21.74) 2016-09-04 08:29
      • 0
      • 1

      Uoni kaltsiig haanaas haanaas avch bol9h ve

      Хариулах

    • Зочин

      (122.201.22.133) 2015-11-10 22:02
      • 0
      • 1

      Ямар мундаг юм бэ. Маш их баярлалаа. Сэтгэл бол бас байнаа. Сайхан шүү.

      Хариулах