Михаил Ходорковский суллагдлаа

Twitter Print
2013 оны 12-р сар 21-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

«Михаил Ходорковский шоронгоос суллагдлаа» гэсэн мэдээллийг Оросын холбооны мэдээллийн төв агентлагаас уламжилсан байна. “ЮКОС”–ын захирал асан Ходорковскийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Ольга Писпанен харин энэ тухай мэдээлэл хүлээж аваагүй, түүний өмгөөлөгч нь шоронд очиж уулзахаар явсан тухай “РБК daily” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр жил бүр зохион явуулж уламжлал болсон Хэвлэлийн хурлын үеэрээ Михаил Ходорковскийг өөрийнх нь хүсэлтээр өршөөлд хамруулах тогтоолд ойрын үед гарын үсэг зурах тухай мэдэгдэж байсан. «Михаил Ходорковский арав гаран жил эрх чөлөөгөө хязгаарлууллаа. Энэ бол хатуу цээрлүүлэлт. Эх нь хүнд өвчтэй байгаа учраас тэрээр хүмүүнлэгийн байр сууринаас асуудлыг авч үзэхийг хүссэн. Энэ нөхцөл байдлыг би харгалзан үзэж холбогдох шийдвэр гаргаснаар удахгүй өршөөлийн тогтоол гаргах нь зүйтэй гэж үзэж байна» хэмээн мэдэгдсэн аж.

Ерөнхийлөгч хэлсэндээ хүрч өршөөлийн тогтоолд өнөөдөр гарын үсэг зурсан бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болохын хамт Ходорковскийг шоронгоос сулласан нь тодорхой болжээ. Уг тогтоолд «Хүмүүнлэгийн зарчмыг удиртгал болгон тогтоох нь: 1963 онд төрсөн, Москвагийн тариачин гаралтай, яллагдагч Михаил Борисович Ходорковскийг эрх чөлөөг нь хязгаарлах хэлбэрээр цаашид цээрлэл үзүүлэх ялаас чөлөөлөв» гэж Кремлийн цахим хуудсанд бичсэн байна.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.