Бизнес эрхлэгчээс суралцах 10 зүйл

Twitter Print
2016 оны 06-р сар 05-нд 16:01 цагт
Мэдээний зураг,

Миний бизнесийн гарааны түүх Бельгийн Влэрикийн бизнесийн сургуулиас /Vlerick Business School in Belgium/ эхэлсэн юм. Хэрэв би тус сургуульд суралцаагүй байсан бол “EcoNation” хэмээх компани байгаагүйсэн байх билээ. Тэнд 8 жил суралцаж төгсөөд өөрийнхөө хуримтлуулсан туршлагаасаа оюутнуудтай хуваалцахыг хүссэн юм. Энэ нь ямар туршлага вэ гэхээр гарааны бизнес эхлэх боломжууд болон эрсдэлүүдийн тухай юм.

Би анх эхлэхдээ амжилтын гол түлхүүр бол шаргуу ажиллах явдал гэж боддог байсан. Шаргуу ажилласан. Гэвч энэ нь амжилтын түлхүүр биш юм гэдгийг ойлгож авсан. Үүнийг ойлгож авахын тулд би 8 жил зарцуулсан, энэхүү 10 хичээлийг бичихэд 8 цаг зарцуулсан. Магадгүй та үүнийг уншихад 8 минут зарцуулах байх. Энэ бүхэн таньд ашигтай хөрөнгө оруулалт болж чадна гэдэгт найдаж байна.

1. Мөнгө бол зорилго бус харин та бусдаас өвөрмөц, шинэлэг байх хэрэгтэй

Хүн зөвхөн мөнгөний төлөө бизнес эрхэлдэггүй юм. Мэдээж мөнгө чухал байлгүй яахав. Гэхдээ нэн тэргүүний зорилго бол хэрэглэгчдийн хүсээд байгаа өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Тэдэнд хэрэгтэй байгаа, тэдний хүсээд байгаа тэр зүйлийг нь зах зээлд оруулж өгөх хэрэгтэй. Үүний үр дүнд мөнгө өөрөө түүнийг дагаж ирэх болно.

2. Эрсдэл

Бизнесээ эхлүүлэхийн өмнө бизнесийн төлөвлөгөөгөө гаргана. Энэ нь орлого зарлагын тооцоо гэсэн үг юм. Та зарлагын талаар л сайн мэдэж, тооцоолж чадна. Харин таны орлого 1 евро байх уу? 100.000 уу эсвэл сая евро олох юм уу? Үүнийг хэн ч мэдэхгүй. Миний хувьд зарлага юу байсан бэ гэвэл хувийн хадгаламжаа эрсдэлд оруулсан, мөн бүтэн 1 жилийн турш цалингүй ажил хийсэн юм.

3. Пиццаны жишээ

Та ажилласаар оройтлоо. Пизза захиалахаар боллоо. Та пиццаагаа багийнхантайгаа хуваалцах нь мэдээж. Гэтэл та нар олуулаа болохоор 1 илүүг захиалах хэрэг гарна. Үүгээр юу хэлэх гэж байгаа вэ гэхээр таны бизнесийн хамрагчдын тоо цөөн байх тусам таньд ашигтай. 2-3 гэдэг бол хамгийн тохиромжтой тоо ба үүнээс даваад ирэх юм бол төвөгтэй болоод ирнэ гэсэн санаа юм.

4. Эхлээд сонс! Дараа нь ярь!

Бүгд хурдан өсөн дэвшихийг хүсдэг. Үүний тулд эхлээд суралцах ёстой байдаг. Суралцах гэдэг нь хамтрагч нараа, туршлагатай хүмүүсийг, бусдыг сонсохын нэр юм. Бусдаас суралцаж чадсан бол одоо өөрөө бусдад ярих хэрэгтэй.

5. Бэлэн мөнгө хамгийн ашигтай

6. Хувьцаагаа ганц л удаа хуваалц

7. Хүмүүс дахиад хүмүүс

Бүх сайхан зүйлс хүмүүсээс л ирдэг. Тэд компани болон Дэлхийг өөрчилж байдаг. Баг чамтай ажиллахгүй харин чи багт орж ажиллах ёстой. Та тэдний нэг хэсэг нь та нар нэг баг. Тиймээс та тэднийг хайрлах ёстой.

8. Ихийг сэтгэж бага зарцуул

9. Амралт ав (Шийдэх ёстой маш олон асуудлууд тулгарна, ачаалалд дарагдана. Яг энэ үед унтаж амрахыг битгий мартаарай).

10. Борлуулалт бүхнийг зохицуулна

Таны хийсэн зүйл буруу тийшээ эргэх, нойр хүрэхгүй байх, ажлын хурд удаашрах гэх мэт тохиолдолд борлуулалт бүхнийг зохицуулах болно. Таны орлого нэмэгдэж, хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл тодорч эхэлнэ. Борлуулалт хийгдэж байгаа нь таны оршин байгаагийн баталгаа юм.

www.mlctraining.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • John

      (207.244.89.114) 2015-07-19 08:54
      • 0
      • 0

      ? Та-ээр тийм бидэнд И-мэйл хаяг бол таны төлбөрөө төлж хялбар зээл хэрэгтэй юу:johnsonleehelpfunds@hotmail.com мэдээллийг доорх зүйл нь Бүтэн нэр: Шаардлагатай хэмжээ: хугацаа: Одоо харагдаж байгаа Улс Гар утас:

      Хариулах