Ам долларын ханш өслөө

2015 оны 06-р сар 29-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Нэг сар орчмын өмнө тогтвортой байсан ам.долларын ханш сүүлийн арав хоногт нэмэгджээ. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт 1933 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар өнөөдөр 1958 төгрөгтэй тэнцэж байна.

Бидний нэрлэж заншсан “Найман шарга” валютын зах дээр өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 1956 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны банкууд дээр 1958-1961 төгрөгтэй тэнцэж байгаа аж. Харин эдийн засагчид наадмын дараа ам.долларын ханш суларч магадгүй гэж таамаглаж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.