Нарны тосыг сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

2017 оны 06-р сар 29-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Нар нь арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн хорт туяаг ялгаруулдаг. Үүнийг нарны хэт ягаан туяа буюу UVA, UVB гэж тэмдэглэдэг. UVA нь арьсны гүнд нөлөөлж хөгшрөлтийг нэмэгдүүлж, арьсыг амархан үрчлээтүүлдэг. Харин UVB нь арьсыг маш хурдан түлдэг нарны хэт ягаан туяа юм. 

Хэт ягаан туяа нь нарны идэвхжил, агаар мандлын бүтэц, цаг агаарын өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор хүнд нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь ихсэж, арьсны хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Ялангуяа UV туяаны үйлчлэл хамгийн өндөр байдаг зуны улиралд өдөр тутамдаа, ялангуяа амралт зугаалгаар явж, хөдөөгүүр аялаж, зуслан гарах гэж байгаа тохиолдолд нарны тосыг зайлшгүй хэрэглэх шаардлагатай.

Нарнаас заавал хамгаалах хэрэгтэй гэж үү?

Наранд удаан явж жаахан л түлэгдэхэд түргэн хөгшрөлтийн шатууд явагдаж, арьсны хорт хавдар тусах магадлал өндөрсдөг. Нарнаас хамгаалах ямар ч арга хэмжээ авахгүй яваад л байвал өөрсдөө ч мэдэхгүйгээр харлаж, үрчлээтэж, эрүүл бус дүр төрхтэй, өвчтэй арьстай болно гэсэн үг. Арьсаа нарнаас хамгаалах хамгийн зөв арга бол зориулалтын тос хэрэглэх. Нарнаас хамгаалах тос хэрэглэснээр нүүрний арьс яг өвлийнх шиг цагаан цайвар хэвээр байна гэж ойлгож болохгүй. Гэхдээ нарны хэт ягаан туяаг бууруулж, түүний хорыг нүүрний арьсанд нөлөөлөхөөс хамгаална. Мөн нүүрний арьс цэвэрхэн, өнгөлөг бор болдог. Нүүрэндээ SPF-тэй энгэсэг хэрэглэсэн ч, хөл гар, хүзүүний арьсыг ч бас нарнаас хамгаалах хэрэгтэй юм.

Нарны тосон дээрх SPF-ийн тэмдэглэгээ ямар учиртай вэ?  

Нарны тосон дээр байдаг SPF гэдэг нь Sun Protection Factor буюу нарнаас хамгаалах хүчин зүйлийн тэмдэглэгээ юм. SPF15, SPF20, SPF30, SPF40, SPF50 – зэрэг арын тоонууд нь тухайн тос нарнаас арьсыг хэдэн цаг хамгаалахыг зааж өгдөг. Наранд гарснаас хойш эхний арван минутанд л арьс түлэгдэх эхний шатандаа орж эхэлдэг. Нарны тосны хамгаалах хугацааг тодорхойлоход SPF15-ийн тоог нарны туяа үйлчлэх дундаж хугацаа болох 10 минутаар үржүүлж гаргана. Мэдээж SPF-ийн тоо өндөр байх тусам хамгаалах цаг нь уртасна, гэхдээ үүнийгээ дагаад арьсанд үзүүлэх хорт нөлөө ч бас ихэсдэг гэдгийг санах хэрэгтэй. Монгол хүний хувьд хамгийн тохиромжтой нь SPF15-30, SPF/РА++ 30 гэсэн тэмдэглэгээтэй нь юм.

SPF-ээс гадна зарим тосон дээр РА гэсэн тэмдэглээ байдаг нь нарнаас хамгаалахаас гадна харлуулахгүй гэдгийг илэрхийлдэг. PA+++ нь зөвхөн UVA туяанаас хамгаалдаг бол SPF нь UVA, UVB хоёр туяанаас хоёулангаас нь хамгаалдаг. 

Тэмдэглэгээ

Хамгаалах хугацаа

Тэмдэглэгээ

Хамгаалах хугацаа

1

SPF15%

3 цаг

РА+

4 цаг

2

SPF30%

5 цаг

РА++

8 цаг

3

SPF40%

7 цаг

РА+++

8-аас дээш цаг

4

SPF50%

9 цаг

 

 

 

 

Нарны тосыг өдөрт хэдэн удаа түрхэх хэрэгтэй вэ?

Арьсны хэлбэр болон наранд хэр удаан байхаасаа хамаараад тосны SPF-ийн хэмжээг сонгож болно. Арьс эмзэг, цайвар байх тусам SPF өндөр байх шаардлагатай. Түүнчлэн тосоо хэдэн цаг тутамд түрхэх ёстойг хүснэгтээс харж болно.

Арьсны хэлбэр

цаг

цаг

цаг

цаг

цаг

Маш цагаан /маш эмзэг арьс

15

30

30

45

45

Цагаан/ эмзэг арьс

15

15

30

30

45

Цагаан арьс

15

15

15

30

30

Дунд зэрэг арьс

8

8

15

15

30

Бор арьс

4

8

8

15

15

Нарны хэт ягаан туяанаас хамгаалах бүтээгдэхүүний найрлаганд юу орсон байх ёстой вэ?

Нарны хэт ягаан туяанаас хамгаалах шүүлтүүр: Энэ нь нарны хэт ягаан туяаг шүүж түлэх үйлчлэлийг нь бууруулдаг. Энэхүү идэвхтний найрлагуудын нэгдэлд avobenzone (Парсол МСХ), cinoxate, ecamsule, menthyl anthranilate, octyl methoxycinnamate, octyl salicylate, oxybenzone, sulisobenzone зэрэг найрлагууд орсон байж болно. 

E амин дэм: Энэ амин дэм нь нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй ДНК-гийн гэмтлээс хамгаалдаг. 

Хэрэв SPF-тэй өөр бүтээгдэхүүн хэрэглэдэг бол заавал нарны тос хэрэглэх шаардлагатай юу?

Хэрвээ чи нарнаас хамгаалах найрлага буюу SPF-тэй энгэсэг, уруул өнгөлөгч, чийгшүүлэгч тос хэрэглэдэг бол наранд хэр удаан хугацааг өнгөрүүлэхээсээ шалтгаалаад тусдаа зориулалтын нарны тос хэрэглэх эсэх нь шалтгаална. Оффисийн ажилтай, дотор ихэнх цагаа өнгөрүүлдэг, хөлрөлт багатай, нүүрээ өдөрт хэд хэдэн удаа угаах шаардлагагүй бүсгүйчүүдийн хувьд тусдаа нарны тос хэрэглэх эсэх нь өөрийнх нь сонголт боловч, бусад SPF-тэй бүтээгдэхүүнүүдээ өдөрт 2-3 удаа түрхэж, гар хөл зэрэг биеийн хэсгүүдээ хамгаалах хувцас өмсөх хэрэгтэй юм.

Нарны тос хэрэглэхдээ өөр юуг анхаарах хэрэгтэй вэ

• Гэрээсээ гарахаасаа 30 минутын өмнө нойтон биш хуурай арьсан дээрээ нарны тосоо түрхэх хэрэгтэй.

• Нарны туяанд өртөх арьсны бүх л хэсгүүдэд тосоо түрхэх хэрэгтэй. Нүүр, чих, гар, уруул гэх мэт. Харин үсээ хамгаалж нарны малгай өмсөөрэй. Учир нь үс ч бас нарны туяанд гандаж хөгширдөг. 

• Цас, элс, ус нь нарны туяаг ойлгодог. Тиймээс энэ гурвын аль нэг нь ихтэй газар луу явах гэж байгаа бол нарны тос хэрэглэх нь бүр ч чухал. 

• Нарны хэт ягаан туяа нь үүлийг нэвтэлдэг учраас, үүлэрхэг бүрхэг үед ч нарны тосоо хэрэглээрэй. 

• 1-ээс дээш настай хүүхдийн арьсанд нарны тос түрхэж болно. Бага насны хүүхдийг аль болох сүүдэрт байлгаарай. 

• Тосоо сонгохдоо хадгалах хугацаа, болон нарнаас хэдэн цаг айхгүйгээр явж болохыг сайн лавлаарай. 

Нарны тос нь дангаараа 100% таны арьсыг хамгаалах боломжгүй бөгөөд дараах аргуудтай хослуулж хэрэглээрэй. 

- Нарны илч хурц байдаг 11.00 – 15.00 цагуудад аль болох сүүдэр газар байх

- Нарны малгай, шил хэрэглэх

- Шүхэр хэрэглэх

- Арьсанд хэрэгтэй тэжээллэг хоол хүнс хэрэглэх

 www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (208.54.32.194) 2015-07-01 01:09
      • 0
      • 0

      Ihenh medeelel bolomjiin. Uunii talaar delgeruulj sonirhoj bgaa bol You tube/narsar2 geed uzeerei. Amjilt. :))))

      Хариулах

    • Зочин

      (69.58.97.5) 2015-06-30 03:48
      • 0
      • 0

      deer uyed humuus narni tosguigeer yaj bolood baisin boldoo, narni tosgui bsan ch goyo aristai l bdag. Gehdee ene bol arisaar damjij mun l toxin buyu hortoi himiin bodisuud bie ruu orj l bdag, narnaas hamgaalsan ch ergeed uur esreg uzuuleltuud ch gardag, eleg horduulahaas ehleed. Eleg muutai humuus harin hamaagui hereglej bolohgui dee.

      Хариулах

    • Зочин

      (202.131.252.209) 2016-04-26 21:37
      • 0
      • 0

      eleg gemtdeg gedgiig harin sonsoogui yum bna

      Хариулах