
Английн Хөл бөмбөгийн од Дэвид Бекхэм их спортоосоо зодог тайлаад удаагүй байна. Тэрээр 20 жил үргэлжилсэн гайхамшигт карьерынхаа тухай ном гаргажээ. "Дэвид Бекхэм" хэмээн нэрлэсэн энэ номд түүний хөл бөмбөгийн карьерын хамгийн дурсгалтай агшнуудыг харуулсан 150 зураг багтсан бөгөөд Манчестр Юнайтед, Реал Мадрид, АС Милан, ЛА Галакси гээд дэлхийн хамгийн шилдэг клубуудэд тоглож байсан үеийн дурсамжууд орсон байна.
Дэвид Бекхэм хэдийгээр талбайгаа орхисон ч хөлбөмбөгийн элч төлөөлөгчөөр ажиллаж, энэ спортыг олон нийтэд сурталчлах, томоохон брэндийн нүүр царай болж рекламанд нь тоглох зэргээр шоу бизнесийн шинэ, шинэ ертөнцөд хөл тавьсаар байгаа юм.
Мөн Бэкхэм эмэгтэчүүдийн "ELLE" сэтгүүлийн хавтсан дээр гарсан анхны эрэгтэй хүн болсон билээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505