ОХУ-ын тамирчид тивийнхээ анхдугаар наадамд багийн дүнгээр тэргүүллээ

Twitter Print
2015 оны 06-р сар 28-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Азербайжаны Баку хотод энэ сарын 12-ноос 28-ны хооронд Европын анхдугаар наадам болж байна.

Энэ удаа буурал тивийн Албани, Андорра, Армени, Австри, Азербайжан, Беларусь, Бельги, Босни, Хорват, Кипр, Болгар, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Гүрж, Герман, Их Британи, Грек, Унгар, Исланд, Ирланд, Израйль, Итали, Косово, Латви, Лихтейнштейн, Литви, Люксембург, Македона, Мальт, Молдав, Монако, Монтенегро, Голланд, Норвеги, Польш, Португал, Румын, ОХУ, Сан Марино, Серб, Словак, Словени, Испани, Швед, Швейцарь, Турк, Украйн гэсэн 50 орны 6067 тамирчин 20 спортын төрөлд аваргуудаа тодрууллаа.

Европын анхдугаар наадамд хамгийн олон хүний буюу 359 тамирчинтай оролцсон ОХУ багийн дүнгээр тэргүүлэх нь тодорхой болсон. Харин зохион байгуулагч Азербайжан улс 290 тамирчинг өрсөлдүүлж, 56 медальтай багийн дүнгээр удаалж байна.

Энэ удаагийн наадмаас олон спортын шилдэг тамирчид төрөн гарсан. Тэдний аваргаа хамгаалах дараагийн том сорилго тэмцээнүүд нь энэ оны сүүлээр явагдах дэлхийн аварга, дараа ирэх оны наймдугаар сард Бразилийн Рио де Жанейро хотод болох зуны Олимпийн их наадам аж. Баку хотод болж буй буурал тивийн анхдугаар наадам өнөөдөр шөнө хаалтаа хийх бөгөөд зарим спортын төрлийн медальтнууд удахгүй тодрох юм.

Европын анхдугаар наадмаас медаль хүртсэн орнууд (6-р сарын 28-ны 13:00 цагийн байдлаар)

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

ОХУ

78

40

43

161

2

Азербайжан

21

15

20

56

3

Их Британи

18

10

19

47

4

Герман

15

16

33

64

5

Итали

10

24

10

44

6

Беларусь

10

11

22

43

7

Франц

9

11

18

38

8

Украйн

8

14

22

44

9

Голланд

8

11

9

28

10

Унгар

8

4

8

20

11

Серб

8

4

3

15

12

Испани

7

11

11

29

13

Швейцарь

7

4

3

14

14

Турк

6

4

19

29

15

Бельги

4

3

4

11

16

Румын

3

5

4

12

17

Португал

3

4

2

9

18

Польш

2

8

10

20

19

Австри

2

7

4

13

20

Израйл

2

3

6

11

21

Словак

2

2

3

7

22

Литви

2

1

4

7

23

Ирланд

2

1

3

6

24

Гүрж

1

5

8

14

25

Хорват

1

4

6

11

26

Грек

1

4

4

9

27

Болгар

1

3

5

9

28

Швед

1

3

3

7

29

Дани

1

2

5

8

30

Словени

1

1

2

4

31

Латви

1

0

1

2

32

Чех

0

2

4

6

33

Эстони

0

1

2

3

34

Молдав

0

1

2

3

35

Сан Марино

0

1

1

2

36

Армени

0

1

0

1

37

Кипр

0

1

0

1

38

Македона

0

0

2

2

39

Норвеги

0

0

2

2

40

Финланд

0

0

1

1

41

Косово

0

0

1

1

42

Монтенегро

0

0

1

1

 

Нийт медаль

242

242

327

811

 

Э.Гүнтөмөр

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.