Испанийн багууд хамгийн олон удаа Европын супер цомд түрүүлжээ

Twitter Print
2015 оны 06-р сар 26-нд 18:22 цагт
Мэдээний зураг,

УЕФА-гийн 2015 Супер цомын төлөө (Европын хөлбөмбөгийн холбооны супер цом) Испанийн хоёр баг шалгаран үлдсэн. 2014-2015 оны улирлын “Аваргуудын лиг”-ийн финалд Испанийн “Барселона”-Италийн “Ювентус”-ийг 3:1-ээр хожсон аж. Харин “Европа лиг”-ийн цомын төлөө Испанийн “Севилья”-Украйны “Днепр”-ийг 3:2-оор буулган авчээ.

Мөн 2015 оны Европын супер цомын тэмцээн энэ оны наймдугаар сарын 11-нд Английн Кардифф хотод болно. 1972 онд анх зохиогдож байсан УЕФА-гийн “Супер цом”-ын тэмцээнд Италийн “Эй Си Милан” 1989, 1990, 1994, 2003, 2007 онд таван удаа түрүүлж, дээд амжилт эзэмшдэг. Харин Испанийн “Барселона” 1992, 1997, 2009, 2011 онд дөрвөн удаа, Английн “Ливерпуль” 1977, 2001, 2005 онд гурван удаа цомын эзэн болсон нь эхний гуравт бичигдэж байна.

Европын хөлбөмбөгийн холбооны “Супер цом”-ын тэмцээнд түрүүлсэн багууд

Багийн нэр, улс

Түрүүлсэн тоо

Түрүүлсэн он

1

“Эй Си Милан” Итали

5

1989, 1990, 1994, 2003, 2007

2

“Барселона” Испани

4

1992, 1997, 2009, 2011

3

“Ливерпуль” Англи

3

1977, 2001, 2005

4

“Реал Мадрид” Испани

2

2002, 2014

5

“Аякс” Голланд

2

1973, 1995

6

“Андерлехт” Бельги

2

1976, 1978

7

“Валенсиа” Испани

2

1984, 1996

8

“Атлетико Мадрид” Испани

2

1980, 2004

9

“Порту” Португал

1

1987

10

“Бавари Мюнхен” Герман

1

2013

11

“Ман.Юнайтед” Англи

1

1991

12

“Челси” Англи

1

1998

13

“Севилья” Испани

1

2006

14

“Динамо Киев” Украйн

1

1975

15

“Ноттенгам Форест” Англи

1

1979

16

“Астон Вилла” Англи

1

1982

17

“Аберден” Шотланд

1

1983

18

“Стяуа Бухарест” Румын

1

1986

19

“Мечелен” Бельги

1

1988

20

“Парма” Итали

1

1993

21

“Лацио” Итали

1

1999

22

“Галатасарай” Турк

1

2000

23

“Зенит Санктпетрбург” ОХУ

1

2008

       

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.