Мисс Д.Шүрэнцэцэг “Miss Auto D’Elligance 2019” -ын тэргүүн титмийг хүртжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 12-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Австрали улсад сайн үйлсийн төлөө хандив цуглуулах зорилготой авто салбарыг сурталчилсан “Miss Auto D’Elligance 2019” миссийн тэмцээнд Монгол мисс Д.Шүрэнцэцэг өрсөлдөж, титмийн эзэн болжээ.

Мисс Д.Шүрэнцэцэг нь Австрали улсад ажиллаж, амьдардаг. Тэрбээр “Мисс Монголиа-2009” наадмын “Miss Global City” өргөмжлөлт, “Мисс Монголиа-2011” наадмын “Miss Model” өргөмжлөлт мисс хамгийн сүүлд “Гоёл-2019” наадмын Шилдэг фото модель”-иор шалгарсан юм. Мөн мисс бүсгүйг сэтгүүлч О.Оюунцэцэгийн үүсгэн байгуулсан Австрали дахь “Oogii” брэндийн нүүр царайгаар ажиллаж байжээ.

Уг тэмцээн нь дэлхийд анх удаагаа онгоцны буудалд зохион байгуулагдсан гэдгээрээ  онцлог болжээ. Мөн дауны синдромтой хүүхдүүд болон тэдний авьяас чадварыг хөгжүүлэхэд туслах аянд хандив цуглуулах зорилготой юм байна.

Image result for Мисс Д.Шүрэнцэцэг

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.