Эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын шилдэг найман баг тодорлоо

Twitter Print
2015 оны 06-р сар 26-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

Канад улсад 2015 оны хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн зургаадугаар сарын 6-наас долоодугаар сарын 5-ны хооронд болж байна. Долоо дахь удаагийн бүсгүйчүүдийн дэлхийн цомд Канад, Бразил, Франц, Герман, Япон, АНУ, Англи, Голланд, Норвеги, Испани, Швед, Швейцарь, Камерун, Зааны Ясан Эрэг, Нигери, Коста Рика, Мехсик, Шинэ Зеланд, Австрали, БНХАУ, БНСУ, Тайланд, Колумб, Эквадорын шигшээ оролцож байгаа аж.

“Канад 2015” тэмцээний шөвгийн 16-нд БНХАУ-Камерун 1:0, АНУ-Колумб 2:0, Герман-Швед 4:1, Франц-БНСУ 3:0, Австрали-Бразил 1:0, Япон-Голланд 2:1, Англи-Норвеги 2:1, Канад-Швейцарийг 1:0-ээр тус тус хожсон.

Мөн шөгийн наймд БНХАУ-АНУ, Герман-Франц, Австрали-Япон, Канад-Английн шигшээ оноолт таарлаа. Энэ удаагийн тэмцээнд хүчирхэг багууд шөвгийн 16-гаас хасагдсан нь дуулиан дэгдээлээ. Тухайлбал дэлхийн аваргаас 1995 онд алт, 1991 онд мөнгөн медаль хүртэж байсан Норвеги, 2007 онд мөнгө, 1999 онд хүрэл медаль авсан Бразил, 2003 оны мөнгө, 1991, 2011 оны хошой хүрэл медальт Шведийн бүсгүйчүүд шилдэг наймын тоонд багтсангүй.

Дунд шөвгийн тоглолтууд өнөөдөр шөнө эхлэх бөгөөд БНХАУ-АНУ, Герман-Франц 26-ны үдэш, Австрали-Япон, Канад-Английн шигшээ 27-ны шөнө тоглоно.

Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргаас медаль хүртсэн орнууд

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (182.160.34.197) 2015-06-26 14:44
      • 0
      • 0

      ee huurhii braziin eregtei emegtei ali ni ch yavahaa boljeee

      Хариулах